Үндсэн хууль
Өргөн барьсан: 2025/11/27
Өргөн барьсан: 2025/06/23
Өргөн барьсан: 2023/06/23
Өргөн барьсан: 2022/05/04
Өргөн барьсан: 2018/05/03
Өргөн барьсан: 2016/12/01
УИХ-ын чуулганы /2026.06.04/-ний өдрийн хуралдаанаар Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.УИХ-ын гишүүн Ц.Туваан дараах байр суурийг илэрхийллээ.Хуулийг дэмжиж байгаа. Цөөн боловч маш чухал заалтууд байгаа. Ялангуяа сумын наадам, аймгийн наадамтай холбоотой барилдах бөхийн тоо. За дээрээс нь энэ тэгш ойн жил 1024 бөх барилдуулах зохицуулалтыг бас Монгол Улсын Ерөнхийлөгчид эрхийг нь боломжийг нь гаргаж өгөх. Бид нар бүгдээрээ л мэддэг. Монгол бөхийн орон. 100 жилийнхээ ойн наадмаар барилдсан бөхчүүдийн цолыг бүгд л нэхэж байдаг. Иймд хуулийг дэмжиж байгаа. Бөхчүүдийн хөдөлмөр бол залуу насны маш хүнд, богино хугацааны гэр бүл, хамт олны хүнд хөдөлмөр байдаг. Энэ хөдөлмөрөө оргил цаг үедээ үнэлүүлнэ гэдэг бол маш чухал асуудал. Үүнийг орхигдуулж болохгүй. Шударга зарчмыг баримталж байх ёстой. Төв аймгийн Мөнгөнморьт сумын Төмөр хөлт гэж нэртэй Улсын начин Нагнайдорж гэж сайхан бөх байлаа. Мөнгөн морьтын нэрээрээ нэршсэн Лувсанбүрийн Чимэд гэж Монгол улсын арслан цолтой хүн байна. Энэ хүн 1934 онд 9 давж, 1935 онд 10 даван түрүүлж, 1934 онд 9 давж байсан ийм амжилтыг үзүүлсэн бөх байгаа юм. Тэгээд энэ хүн арслан цолтой үлдчихсэн. Тэгэхээр би шударга байх ёстой гэдэг нь юу хэлж байна гэхлээр энэ хүн одоогийн цол олгодог байдлаараа 1934 онд 9 давж арслан цолоо аваад, 35 онд 9 давж аварга авчхаад дахин түрүүлсэн дээрээ даян цол аваад дээрээс нь 1935 онд дахин 9 давсан дээрээ ингээд даян юм уу, дархан аварга цол авах ийм болзол хангачихсан хүн. Тэгэхээр энэ хүний талаар одоо хууль санаачлагчид мэдээлэл байгаа юу?
УИХ-ын чуулганы /2026.06.04/-ний өдрийн хуралдаанаар Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцлээ.Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлээ.УИХ-ын гишүүн П.Сайнзориг Ө.Шижир гишүүний асуултад хариуллаа.Допингийн асуудал дээр Ө.Шижир гишүүн тантай санал нэг байна. Үндэсний бөх дээр допинг "авна, авахгүй" гэдэг яриагаа болих хэрэгтэй. Авахаас өөр арга байхгүй. Хэрэв ингэвэл их спортоор хичээллэж байгаа залуучууд чинь үндэсний бөхөөрөө хичээллэхээ болино гэсэн үг. Спортын сайдтай санал солилцоод сууж байхад Олон улсын Вада-ийн /WADA/ холбооны удирдлагуудтай уулзсан гэдгээ хэлсэн. Улмаар Сүмо шиг үндэсний бөхийг допинггүй болгох асуудлыг хөндөж тавихад Монгол Улс цаашдаа олон улсын бусад тэмцээн уралдаан дээр "хориглолтод" орно шүү гэдгийг анхааруулсан байна. Улс орнуудын үндэсний бүх спортууд бүгд допингийн шинжилгээнд орж байгаа гэдгийг салбарын сайдад хэлсэн байна. Сүмотай барьцах хэрэггүй гэдгийг ч хэлсэн байна. Ковидын дараа нийгмээрээ л сэтгэл зүйн асуудал тийм тогтворгүй л байсан. Би тухайн үеийн ЗГ-ын шийдвэрийг ойлгож байна, хүндэтгэж байна. Тэр цаг ЗГ-ын түвшний яаманд нь ажиллаж байсан учраас ойлгож байна. Гэхдээ Ө.Шижир гишүүн ээ төрийн хууль гарчихсан. 2022 оны Үндэсний их баяр наадмын дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлээр энэ асуудлыг шийдвэрлээч гэдэг зүйлийг л хуульчлаад өгчихсөн.
УИХ-ын чуулганы /2026.06.04/-ний өдрийн хуралдаанаар Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцлээ.Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлээ.УИХ-ын гишүүн Л.Энхнасан:Үндэсний их баяр наадмын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дэмжиж байгаа. Ялангуяа ахмад бөхчүүдийн цолыг нөхөн олгох зохицуулалтыг дэмжиж байна. 2023 оны хууль хэрэгжиж эхлэхээс өмнө үеийн амжилт гаргасан амьд сэрүүн байгаа ахмад бөхчүүдийн амжилтыг үнэлээд, хүртэх ёстой байсан цолыг нь нөхөж олгох нь зүйтэй. Тамирчны оргил амжилт хэдхэн агшинд байдаг. Харин түүнд хүрэх зам нь олон жилийн хичээл зүтгэлээр хэмжигддэг. Тийм учраас тамирчдын амжилтыг цаг тухайд нь үнэлж цолыг нь хүртээх нь зөв. 17 хүн цол хүртэхээр хүсэлтээ ирүүлсэн гэж байгаа. Пунцагийн Сүхбат агсанд Улсын арслан цолыг нь нөхөж олгох асуудлыг дэмжиж байгаа. Мөн н.Эрхэмбаяр начин, Монгол Улсын заан н.Бат-Өлзий нарт холбогдох асуудлыг шийдвэрлээд өгөөсэй. Анхаарах асуудал байна. Тухайлбал, орон даяар нэгэн зэрэг аймаг, сумын наадам болохлоор аймагт 256, сумд 128 бөх гэх мэт барилдах бөхийн тоо хүрдэггүй. Иймд аймаг, сумын наадмыг улсын наадамтай давхардуулахгүй байдлаар цагийн хуваарийг авч үзээсэй.https://www.youtube.com/watch?v=V7GNS0nkSeQ