УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.07.05/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Монгол Улсын Засгийн газар 2023.06.23-ны өдөр өргөн мэдүүлсэн Хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор боловсруулсан Үндэсний Их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Хөдөлмөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлэг хийлээ. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн Ц.Туваан Баяр наадмын өдөр ойртсон байна. Хуулиа хурдан батлах хэрэгжүүлэх нь зүйтэй байх. Аймаг, сумын баяр наадмыг 7-р сарын 10, 11 өдөр тэмдэглэнэ гэж хуульд байгаа. Зарим газар аймгийн засаг дарга нар товууд ыг өөрчилж байна. Өөрчлөгдсөн наадмуудад бөхийн барилдааны цолыг хэрхэх вэ? Олгох уу үгүй юу? Аймгийн наадамд 256 бөх барилдах тухай орж ирж байна. Сумын наадамтай холбоотой ямар заалт орж байгаа вэ? Сумын тэгш ойтой үед 126 бөх барилдах тухай зохицуулалт орвол ямар вэ? Саяхан бөхийн сорилго барилдаан болсон. Төв аймгийн Мөнгөнморьт сумын 100 жилийн ой тохиож байгаа. Монгол Улсын Арслан цолтой байсан Чимэд гэж хүнд Аварга цолны батламжийг Үндэсний бөхийн холбооноос олгосон. Учир нь 1934 онд 1024 бөхөд 9 давж үзүүрэлсэн, 1935 онд 1024 бөхөд 10 давж түрүүлсэн, 1936 онд 1024 бөхөд 9 давж үзүүрэлсэн гээд одоогийнхоор Дархан аварга цол авах хэмжээний амжилт үзүүлсэн. Үүнийг хэрхэн шийдэх хуулийн гарц бий вэ? 2021 онд Хүй долоон худагт болсон Ардын хувьсгалын 100 жилийн ойнд бөхийн баридлаан болоход Улсын заан Бат-Өлзий, Ууганбаяр нар түрүүлж үзүүрэлсэн. 100 жилийн хугацаандаа болсон энэ асуудлыг цол чимэг олгох хуулийн орчин бүрдэх үү? Сүүлимйн үед уяачдыг хавар, намар уралдаан зохион байгуулахад эсэргүүцэл их байна. Харин ч энэ уламжлалыг дэмжих ёстой. Морьны бүртгэлтэй холбоотой асуудал их удаж байна. 2025 оноос бүртгэлжүүлэх асуудал шийдэгдэж байгаа юу? Ямар шатандаа явж байна вэ? Түүний асуултанд ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг хариуллаа.
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.07.05/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Монгол Улсын Засгийн газар 2023.06.23-ны өдөр өргөн мэдүүлсэн Хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор боловсруулсан Үндэсний Их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Хөдөлмөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлэг хийлээ. Хэлэлцэж буй төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн Ш.Адьшаа: Үндэсний их баяр наадам удахгүй болно. Угтан баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан батлах гэж байна. УИХ-ын нэр бүхий 4 гишүүн уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьж, Засгийн газрын хуралдаанаар дэмжсэн. Үндэсний баяр наадмын тухай хуульд наадмаар жороо морьд уралдуулна гэж заасан ч хэрэгжихгүй байна. Байнгын хорооны тогтоол гарсан. Энэ жилийн наадмаар жороо морьд уралдуулах, уяачдын хөдөлмөрийг үнэлж, 6 насны бусад морьдын адил зэрэг цол олгох тухай шийдвэрийн талаар ямар байр суурьтай байна вэ? Зохион байгуулагч, ажлын хэсгээс асуумаар байна. Хуульд байгаа жороо морьд уяачид цол, чимэг олгох, хөдөлмөрийг үнэлэх асуудал бий. Үүнийг энэ жил хэрхэн шийдвэрлэх тухай хариулт өгнө үү? Түүний асуултад ХЗДХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг хариуллаа.
УИХ-ын чуулганы /2023,06,30/-ны өдрийн хуралдаанаар хуулийн хийдэл, давхардалыг арилгах зорилгоор Үндэсний их баяр наадмын тухай хууль болон Хөдөдлмөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Шадар сайдын оруулж ирж буй тус хууль маш чухлын дээр маш сайн хууль орж ирсэн байна. Наадмын тухай хууль нь зүгээр нэг амралтын тухай асуудал биш шүү дээ. Өвөг дээдэс, мөнх хөх тэнгэртээ үнэнч байх, хамгийн гол өв уламжлал, ухаарал, эр зориг, тэмцэх чанар, тайвшрал, эрэмбэ дэв ээ олохын тулд бид "эрийн гурван наадам"-ыг хийдэг. Надад хэдэн тодруулах зүйлс байна. Бөх, сур, шагай, морь, жороо морь гэхчлэн олон өв соёлоо тээн яваа улсуудаа бид хүндлэх ёстой. Сэвтэж буй бэрхшээлүүдийг нь төрөөс зохицуулах ёстой. Бүх цэргийн баяр наадмыг жилд нэг удаа Засгийн газрын шийдвэрийн дагуу явуулна. БХЯ-ны асуудал эрхэлсэн ЗГ-ын гишүүн, цэргийн харцага, үзүүрлэсэн бөхөд цэргийн заан, түрүүлсэн бөхөд цэргийн арслан цол олгоно гэх. Цэргийн арслан түрүүлчхээд, дараа нь жил нь ахиад түрүүлбэл аймгийн хурц арслан гэсэн цол чимэг өгөөд явдаг асуудал байгаа юу. Цэргийн арслангийн эрэмбэ дэв яах вэ? Аймаг цэргийн цолтой бөхчүүд наадам барилдахад хэн нь эхэлж ам авах вэ? Түүний асуултад, МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав хариуллаа.
УИХ-ын чуулганы /2023,06,30/-ны өдрийн хуралдаанаар хуулийн хийдэл, давхардалыг арилгах зорилгоор Үндэсний их баяр наадмын тухай хууль болон Хөдөдлмөрийн тухай хуульд өөрчлөлдт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир: Улс орон даяар зэрэг баяр наадмаа тэмдэглэнэ гэсэн хууль бий, гэтэл өөр өөр өдөр баяраа тэмдэглэж байна. Хэрэгжүүлэхгүй юм бол хууль батлуулах хэрэг байна уу? Онцгой тохиолдолд дээрх өдөр өөрчлөлт оруулна гэж заасан, үүнд 100 жил ороогүй ш дээ. Уг нь бүх сум, орон нутгаар бөхчүүд, уяачдыг тэнээд орон нутгийн наадам будилаантуулаад байдаг үйлдлийг зогсоох гэж нэгэн зэрэг наадам зохион байгуулахаар хуульд тусгасан. Аймгийн түрүү бөхчүүдэд допингийн шинжилгээ хийх юм байна. Цаашид энэ асуудалд хэрхэн анхаарч ажиллах гэж байна. Сүүлдээ наадам, наадам биш болох гээд байна. Морины уралдаан бас хэрүүл дагуулдаг, энэ жил бас морины сэрвээг хэмжих үү? Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.