УИХ-ын /2022,06,17/-ны өдрийн чуулганаар Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Ц.Идэрбат: Үндэсний спортуудын нэр хүндийг унагааж байгаа зүйл бол эрлийз морьд, допинг, давааны найрааны асуудал юм. Үүнийг тодорхой хэмжээнд, 2-3 хуваагдаад байгаа зүйлийг энэ хуулиар нэгтгэж оруулж ирж байгаад баяртай байна. Сумын наадмыг 07-дугаар сарын 10,11 гэж заагаад өгвөл наадам хэсэж, будилуулдаг бөхчүүд очихгүй. 11-нд сумын наадам нээлтээ хийхэд очих хүн байхгүй. Тиймээс улсын наадмын нээлт, бөхийн сүүлийн даваануудтай нээлт, хаалт нь давхардах нь дэмий байдаг. Наадам маргаангүй болоход наадам зохион байгуулагч комиссын ажил туйлын чухал. Тэгэхээр 17.1.2 дээр төлөөлөгчдийн хурлаар биш аймгийн засаг дарга шууд өөрөө байгуулаад явчихвал яасан юм бэ гэсэн саналтай байна. Мөн өнөөдөр 3700 гаруй эрлийз морь орж ирсэн гэж байгаа юм. Энэ бол Монгол морьны дархлааг унагааж байна. Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.
УИХ-ын /2022,06,17/-ны өдрийн чуулганаар Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл: Улсын их баяр наадмын тухай хуультай холбоотой УИХ-ын даргын байр суурийг дэмжиж байна. Хууль дүрэм зөрчөөгүй бол хүний эрхийн асуудалд халдахгүй, ард иргэддээ аливаа асуудлыг нээлттэй байлгах хэрэгтэй. Бүсийн наадамд оролцож байгаа уяач, харваач, бөхчүүд бүгд л ажил, хөдөлмөрөө зориулж байгаа. Энэ дээр цол олгохгүй гэдэг шинэ юм яагаад гаргасан бэ. Энэ буруу. Өмнөх уламжлалыг өөрчлөөд санал, бодлоо уралдуулж байгаад аргаа бараад эмэгтэй гишүүдэд хандаж байна шүү дээ. Тиймээс эрэгтэй гишүүд та бүхэн Эрийн гурван наадам, Үндэсний их баяр наадмаа хэрүүлгүй, ойлголцож, ард иргэдээ хохироолгүй, ашиг сонирхлын зөрчилгүй шийдэх хэрэгтэй. Яагаад цол олгохгүй гээд байна вэ? Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.
УИХ-ын /2022,06,17/-ны өдрийн чуулганаар Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн C.Бямбацогт: Монголын үндэсний бөхийн холбоо, Монгол улсын Засгийн газар өнгөрсөн жил наадмаа таслахгүй, бөхөө барилдуулна гэж зарлаад, бөхчүүд нь 100 жилээр барилдана гэж бэлтгэлээ хийгээд Хүй долоо худагт 512 бөх барилдсан. Үндэсний наадам болдог дэг, жаягаараа, шалгуур шаардлагаа батлаад, допингийн шинжилгээ хийгээд бөхчүүд маань барилдсан. Гол нь бөхчүүддээ цол олгоно гэж зарласан. Тийм учраас Үндэсний бөхийн холбоо зарласан учраас цолыг нь олгоё гэдэг саналыг гаргасан. Алаг үзмээргүй байна. Өнгөрсөн жил наадмаар уралдсан морь, уяачдад цол олгосон. Сур харвасан харваачиддаа мөн олгосон. Гэтэл бөхчүүд нь цол авч чаддаггүй. Ийм ялгавартай бодлого байж болохгүй. Орж ирсэн хуулин дотор 1921 оны Ардын хувьсгалаас 2003 он хүртэлх барилдсан 70-аад бөхчүүдэд цол олгоно. 2003 оноос барилдсан бөхчүүдэд цол олгохгүй гэдэг хууль батлах гээд байна. Иймээс олговол бүгдэд нь олгоё. Яагаад 2003 оноос өмнө барилдаж байсан 70 бөхөд цол олгоно гэж яриад байна вэ? Ялгаварлахгүй байя. Аливаа хууль ижил тэгш үйлчилдэг байх ёстой. Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.
УИХ-ын /2022,06,17/-ны өдрийн чуулганаар Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Н.Наранбаатар: Засгийн газраас оруулж ирсэн хуулийн төслөөс өөрчлөгдсөн байна. Тухайлбал 5,2-т улсын хэмжээнд нэгэн зэрэг наадам хийхээр байсан. Гэтэл аймаг, сумын баяр наадмыг 7 сарын 10,11 харин улсын баяр наадмыг 11,12,13-нд зохион байгуулах юм байна. Аймгийн наадмыг хамгийн их самардаг зүйл бол бөхчүүд аймаг, сумдад барилдаж асуудал үүсгэдэг. Энэ өдрийг яагаад зөрүүлсэн бэ. Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2022.06.15/ хуралдаанаар “Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд”-ийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг: Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцэслэн батлах хугацаа 06-дугаар сарын 30-ны өдөр байна. Баяр наадмыг зохион байгуулах гол үндэсний хороо бөх, морь, сур харвааны салбар хороодын ажлыг журамласан байна. Ялангуяа сэргээшийн шинжилгээ, морины үйлдвэр угсаа, гарал үүслийг яаж ялгах вэ зэрэг. Тэгэхээр 06-дугаар сарын 30-нд батлачихаар наана нь жишээлбэл морин дээр техник тоног, төхөөрөмжүүдээ хуулинд заасны дагуу яаж бэлдэх вэ гэдэг хугацааны асуудал байна. Өмнө хуульчилж байгаагүй, ажлын хэсгийн журмаар явдаг байсныг одоо тогтоол гаргаад хуульчилахаар нилээн хүндрэлүүд гарна. Төрийн тусгай хамгаалалтын байгууллага, хотын захиргаа, олон нийтийн байгууллагаас ирсэн бичиг, судалгаа байхгүй, хоёр хуудас зүйлээр Их хурлын тогтоол гаргах нь зохимжгүй гэж үзэж байна. Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.