УИХ-ын /2021.11.18/-ны өдрийн ээлжит хурал эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн С.Ганбаатар горимын санал орууллаа. УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Тэрбээр МАН "Даатгалын компаниудад худалдагдсан барьцаалагдсан хахууль авсан байна. Энэ хуульд хоёр горимын санал оруулж байна. Эхлээд үндэслэлээ хэлье. Нэгдүгээрт энэ хууль бол өөрийн өөрсдийнхөө төлөө эрсдэлээ үүрье гэсэн хууль. Сая машин эзэмшигч хувийн хэвшлийнхний эрх ашгийг хамгаалах тухай хууль юм. Төрд авах гэсэн юм байхгүй. Би энэ хуулийг чимээгүй дэмжсэн.Санал авах хэрэгтэй. Төрд авах гэж байна гэсэн PR-ийг даатгалын 14 компанийн эзэд битүү явуулсан. Өнөөдөр сая жолоочийн эрх ашгийг хамгаалах тухай энэ зааланд ярьсангүй. Жолооч нарын төлөөлөл эрх ашгийн төлөө дуугардаг хүмүүсийг оролцуулах хэрэгтэй гэсэн горимын санал оруулж байна. Төрөөс 14 компаниудад 230 тэрбум төгрөгийг төрийн АЖД аар хурааж авч байна.Төрийн нэрийг барьж, төрөөс монополь эрхтэй тусгай зөвшөөрөл авсан 14 компани энэ мөнгийг зарцуулж байгаа. Тэд зөвхөн тар энэ мөнгийг авах гэж байна гэсэн мэдээлэл явууллаа. Үндсэн хуулийн 5,4-т төрөөс эдийн засгийг зохицуулна гэж заасан. Бид төрийн зохицуулалттай эдийн заагт амьдардаг. Мал шиг талд бэлчдэг хүмүүс биш, төрөөс зохицуулалт хийдэг. Төр авъя гээгүй. Нэг сая жолооч нар бүгд хувийн өвчтөнүүд. энэ хувийн өмчийн эрхийн хамгаалж, үндсэндээ аваар осолд ороод дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу болсон хэцүү цаг үед бие биенийхээ эрсдэлийг хамтдаа хувааж үүрье гэдэг энэ систем нь өөрөө өөрийнхөө төлөө хийсэн тогтолцоо. Капитализмын хатуу тогтолцоог зөөллөж өгсөн бодлого. Энэ тогтолцоог үгүй хийж болохгүй. МАН-ын бүлэг эргэж харах хэрэгтэй. 200 гаруй тэрбум төгрөг бага мөнгө биш. Баян 14 компани эрх ашгийг их ярьж байна, харин 700 гаруй жолоочийн эрх ашгийг бодох хэрэгтэй. Энэ жолооч нарын эрхийг өлгийд нь үгүй хийх гэж байгаа бол Засгийн газраас орж ирж байгаа даатгалын тухай хуультай нэгтгэж оруулж ирээч. Гадаад улс орнуудын хуулийг хараарай. Энэ хуулийг сайн дурын хуультай адилхан ойлгож болохгүй.
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.11.04\ нэгдсэн хуралдаанаар Жолоочийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Асуулт асуухаасаа өмнө хэлэх зүйл байна. УИХ-н гишүүдийн ёсзүйг ярихгүй байх боломжгүй. УИХ-ын гишүүн Т.Доржхөнд гишүүн заагтай ялгаатай хэлж байгаа гэж бодож байна. 2012-2016 онд боловсролын хуулийн өөрчлөлтийн үеэр УИХ-ын даргад хэлж хувийн сургууль үүсгэн байгуулсан учраас энэ хуулийн санал хураалтад би оролцохгүй гэж гарч байсан. Өнөөдөр боловсролын багц хууль хэлэлцэж байхад би ямар нэгэн байдлаар би оролцохгүй байгаа. Үүнийгээ ажлын хэсгийн гишүүдэд тодорхой хэлсэн. Боловсролын багц хууль дотор хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хууль орж байгаа учраас би хуулийн танилцуулгыг хийж байгаа. Энэ ашиг сонирхолтой огт холбоогүй зүйл. Боловсролын хуулийг хэлэлцэж байх тэр үед УИХ-ын дарга З.Энхболд даргад хэлж байсан. Уул уурхайтай, банктай холбоотой хүмүүсийг ашиг сонирхолтой холбоотой хуулиудад битгий оролцуул гэж шаардлага тавьж байлаа. Харамсалтай нь дөрвөн жилийн хугацаанд огт хэрэгжээгүй. Хуулийн төсөлтэй холбоотой асуух асуулт байна. Даатгалтай холбоотой мэргэжлийн байгууллага юу гэж үзэж байгаа вэ? Энэ зөв үү? Буруу юу? Одоо үйл ажиллагаа эрхэлж байгаа 10 гаруй компани байгаа юм байна. Энэ компаниуд яах вэ? Өмнө нь энэ бизнес эрхлэгчдийг яаж оруулж байсан, одоо гаргасантай холбоотой ямар хүндрэл үүсэх вэ? Улс орон даяар бүтэц, сүлжээтэй болсон байна. Хүний нөөцийн асуудлыг хэрхэн харж байгаа вэ? Түүний асуултад УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан хариулав
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.11.04\ нэгдсэн хуралдаанаар Жолоочийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ. УИХ-ын гишүүн Т.Аубакир: Хуулийн төслийн зарим асуудлыг дэмжиж байгаа. Нийтийн эрх ашгийг хамгаалах, цахимжуулах, үйлчилгээг түргэн шуурхай болгох, хохирлыг найдвартай барагдуулах зэрэг үзүүлж байгаа үйлчилгээг сангийн яам, санхүүгийн зохицуулах хороо энэ даатгалын бизнес эрхлэгчдээс энэ үйлчилгээг шахаж шаардах эрх нь байгаа юу? Хувийн хэвшлийн хийж байгаа бизнес дундаас аль нэгийг нь сугалан төр оролцоод байна. Ашиг их олоод байна гэж байна. Хагартлаа ашиг олог л дээ. Төр үүнийг тууштай дэмжээд явах хэрэгтэй. Дөнгөж хөл дээрээ босож байгаа бизнесд төр оролцохоо боль. Арай гэж хийж эхэлж байгаа бизнес эрхлэгчидийн бизнесийг төр дундаас нь сугалж авдаг явдлаа болих хэрэгтэй. Энэ даатгалын компаниуд үйлчилгээгээрээ өрсөлдөх хэрэгтэй. Тийм болоцоог бид хангаж өгөх хэрэгтэй. Хэдэн зуун жилээр алдаж, онож байж энэ бизнес босдог. Өнөөдөр үйлчилж байгаа хууль журмын дагуу сангийн яам болон санхүүгийн зохицуулах хороо болохгүй байгаа асуудлыг журмаараа зохицуулаад явах боломж байгаа гэж харж байна. Түүний асуултад УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан хариулав.
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.11.04\ нэгдсэн хуралдаанаар Жолоочийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ. УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: Энэ хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй. Зорилтуудыг нь дэмжиж болохоор байна. Төрийн оролцоог нэмэгдүүлэхээр энэ яаж сайжрахыг би ойлгохгүй байна. Өмнө нь албан журмын даатгалд ажиллаж байсан хүний хувьд хэлэхэд энэ ашигтай бизнес биш. Энэ бүтээгдэхүүнээр бусад даатгалын бүтээгдэхүүнийг борлуулах зорилготой гаргадаг бүтээгдэхүүн байдаг. 50,000 төгрөгийн шимтгэл аваад түүгээр ашиг олно гэж байхгүй. Энэ хуулийн төсөлтэй холбоотой хэлэлцүүлгийн явцаас ингэж тайлбарлаад байна. Даатгалын компаниуд 29 тэрбум төгрөг олоод 17 тэрбум төгрөгийн нөхөн олговор гаргасан байна гэж үзжээ.Бүх орлогоо нөхөн олговорт гаргана гэсэн утгатай тогтолцоо байхгүй. Мөн тэр санг удирдаж байгаа буюу 26 тэрбумыг зарцуулж байгаа этгээд төрийн өмчийг хэрэглээгүй. Даатгуулагч нараас бүрдсэн сан. Энэ сантай холбоотой мэдээлэл ховор. Энэ мөнгийг хаана, ямар банкуудад байршуулсан талаар мэдээлэл байхгүй. Иргэдэд хохирол үүсгэсэн нөхцөл байдал үүсэж байна гэж үзсэн байна. Яаж үүсээд байна вэ? Энэ мөнгийг хоёр хуваана гэсэн байна. Ингэснээр дахин зардал үүснэ. Миний харж байгаагаар энэ зах зээлийн өрсөлдөөний зарчмаар хөгжинө. Энэ санг яаж хуваах вэ? Түүний асуултад УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан хариулав.
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.11.04\ нэгдсэн хуралдаанаар Жолоочийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ. УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Миний хувьд жолооч болоод хоёр удаа осол хийсэн. Нэг нь машины араас орсон. Нөгөөдөх нь машин ирээд мөргөсөн. Үүнээс харахад тээврийн цагдааг хүлээдэг. Ослын акт гаргаад даатгалаасаа мөнгө авахаасаа гадна асуудал үүсгэж байгаа нь давхар шийтгэгддэг. Энэ асуудлаас болж төвөгшөөж байна. Энд ямар тооцоо судалгаа хийсэн бэ? Жолооч нар цагдаад давхар шийтгүүлэхээс айгаад хохирол барагдуулах зүйлд саад болдог бол яах вэ? Даатгуулагчийн мөнгийг даатгуулагчид гэдэг үг сайхан сонсогдоно. Өнгөрсөн хар зуун жилийн түүх байгаа. Газрыг тариаланчид өгнө гэсэн үгнээс болж сүйрсэн түүх байгаа. Төрийн өмч гэдэгт юуг хамааруулах вэ? Төрийн өмч гэж юу вэ? Төр зохицуулагч, өмчлөгч байдлаар оролцдог. Төрийн өмчийн этгээдийн хуулийг эхлээд батлах ёстой. Төр юунд оролцох вэ? гэдгээ гаргах хэрэгтэй. Төрийн мэдэлд хуримын ордон, эмийн сан гэх мэт байна. Энэ төр оролцох асуудал мөн үү? Түүний асуултад УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан хариулав.