2009.07.21

Монгол Улсын иргэд бүх нийтээрээ газартай боллоо

Д.Ганхуяг гишүүн дээр хуулийг гол санаачлагч, гол ачааг үүрэгч байлаа. Өмнө мөрдөгдөж байсан "Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай" хуулиар нийслэл хотод өрх тутамд 0.07 га газар өмчлүүлж байв. Өрхийн гишүүдийн тоо харилцан адилгүй, энэ тоог төрөөс ч тогтоох боломжгүй тул Монгол Улсын иргэн бүр газар өмчлөх эрхтэй гэж заасан Үндсэн хуулийн заалттай зөрчилдөж, шударга бус байдлыг бий болгож байсан юм.

Энэ хууль батлагдсанаар нийгэмд дараах ач тусыг өгч эхлэлээ.

• Монгол Улсын иргэн өрхөөс хамааралгүйгээр газраа өмчлөн эзэмших боломжтой боллоо. -Өрхийн зориулалтаар хувьчлагдаад байгаа 0.07 га хэмжээтэй газрууд дэд бүтцээсээ шалтгаалан 5-50 сая төгрөгийн үнэтэй байгаа өнөөдрийн ханшаар тооцон, Монгол Улсын айл өрхүүд дунджаар 5 ам бүлтэй гэж үзвэл өрх бүр доод тал нь 25 сая төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгөтэй болох үүд хаалга нээгдэв.
• Манай улсын газар нутаг эздийнхээ эзэмшилд орж, ашиглагдах, хамгаалагдах нөхцөл бүрдэв.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.