Баасанхүү.О 2012.12.05 | Телевиз: Eagly TV

О.Баасанхүү: МАХН-ын дарга болон гишүүдийг хэлмэгдүүлэх явдлыг зогсоох ёстой

О.Баасанхүү: Улсын Их Хурлын гишүүн

О.Баасанхүү гишүүн Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээний асуудлын талаар EagleNews TV-д ярилцлага өглөө.

О.Баасанхүү: Н.Энхбаярын хэрэг гэж ярьдаг. Үнэндээ ямар ч хэрэг байхгүй шүү дээ. Миний хувьд өмгөөллийн багт ороод ажиллаж байхдаа нэг л зүйлийг сайн ойлгосон. Өмгөөллийн  тухай хуулинд өөрчлөлт оруулах цаг болжээ гэдгийг л өөрийн биеэр мэдэрсэн. Өмгөөлөгч гэдэг нохойд барьдаг модноос дор хүн гэж үзээд байгаа юм. Саяын шүүх хурлыг бүгд л харсан биз дээ.

Гурван өдөр өмгөөлөгч асар их хөдөлмөр хийсэн. Баримт материал танилцуулах гэж хөлөө чилтэл хөлсөө урсгаж зогссон. Харин шүүгч юу ч хийгээгүй. Прокурор ч юм хэлээгүй. Тэнд өмгөөлөгч л ажилласан. Харамсалтай нь өмгөөлөгчийн ганц үгийг ч ял оноохдоо тоож авч үзээгүй. Тэр ч байтугай ялын тогтоол уншихдаа “Гүйцэтгэх ажиллагаагаар нотлогдсон тул” гээд л Н.Энхбаяр даргыг яллачихсан.