МАН-ын дарга Ө.Энхтүвшингийн БНХАУ-д хийсэн айлчлал амжилттай боллоо
Ван Жаруй сайд МАН-ын дарга Ө.Энхтүвшин тэргүүтэй төлөөлөгчдийн энэ удаагийн айлчлалд өндөр ач холбогдол өгч БНХАУ-ын дарга, ХКН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Си Жинпингээс Ө.Энхтүвшин даргад ирүүлсэн мэндчилгээг гардуулав.
2013.06.28

МАН-ын дарга Ө.Энхтүвшингийн БНХАУ-д хийсэн айлчлал амжилттай боллоо

Хятадын Коммунист намын урилгаар БНХАУ-д айлчлал хийж буй МАН-ын дарга Ө. Энхтүвшин тэргүүтэй төлөөлөгчид 3 дугаар сарын 27-ны өдөр  ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн Лю Юньшаньтай, 3 дугаар сарын 29-ний өдөр Бүх Хятадын улс төрөөр зөвлөлдөх зөвлөлийн Үндэсний хорооны дэд дарга, ХКН-ын Төв хорооны Гадаад харилцааны газрын сайд Ван Жаруйтай тус тус уулзалт хийж хоёр намын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн хүрсэн түвшинд үнэлэлт, дүгнэлт өгч цаашидийн хамтын  ажиллагааны асуудлуудаар санал солилцлоо.      

Энэ 3 дугаар сард хуралдсан БХАТИХ-ын 12 дахь удаагийн анхдугаар чуулган, БХАУТЗЗ-ийн 12 дахь удаагийн анхны чуулган буюу Хятадын Хоёр их хурлын дараахан БНХАУ-ын шинэ үеийн удирдлага томилогдоод удаагүй байгаа энэ үедээ МАН-ын даргын айлчлалыг хэрэгжүүлж буй явдал нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагаанд өндөр ач холбогдол өгч байгаагийн илрэл боллоо.      

Уулзалт, хэлэлцээний үеэр Ө.Энхтүвшин дарга Монгол, Хятадын хооронд 2011 онд тогтоосон Стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэх бодлогын хүрээнд нам хоорондын хамтын ажиллагааг улам хөгжүүлэх, иргэд хоорондын ойлголтыг нэмэгдүүлэх нь чухал болохыг тэмдэглэв.      

БНХАУ-ын шинэ үеийн удирдлага томилогдоод удаагүй байгаа энэ үедээ МАН-ын даргын айлчлалыг хэрэгжүүлж буй явдал нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагаанд өндөр ач холбогдол өгч байгаагийн илрэл боллоо.

Хоёр орны харилцааг худалдаа, эдийн засаг, боловсрол, эрүүл мэнд, аялал жуучлал зэрэг салбарт улам өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө намын зүгээс анхаарч, хамтран ажиллахаа илэрхийлэв. Мөн Монголын улс төрийн амьдралын өнөөгийн байдал болон МАН-аас явуулж буй үйл ажиллагааг танилцуулж, хоёр намын байгууллага хоорондын  хамтын ажиллагааг  улам хөгжүүлэх хүсэлтэй байгаагаа дурдав.      

БНХАУ-ын тав дахь шинэ үеийн 7 удирдагчдын нэг Лю Юньшань дарга Хятадын гадаадтай харилцах бодлого болон ӨМӨЗО-ны эдийн засгийн хөгжлийн ололт амжилт, туршлагаас танилцуулж, хоёр нам хоорондын хамтын ажиллагаа, харилцааг улам хөгжүүлэхийн төлөө хамтран ажиллахаа илэрхийлэв.        

Уулзалтын үеэр хоёр улсын болон хоёр намын өндөр дээд түвшний айлчлалын давтамжийг хадгалах, хоёр намын дунд болон анхан шатны байгууллагын төлөөлөгчдийн уулзалт, харилцан аялалыг хадгалах нь хоёр улсын харилцаа, харилцан ойлголцол, хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтой болохыг талууд санал нэгтэй тэмдэглэв.      

Ван Жаруй сайд МАН-ын дарга Ө.Энхтүвшин тэргүүтэй төлөөлөгчдийн энэ удаагийн айлчлалд өндөр ач холбогдол өгч БНХАУ-ын дарга, ХКН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Си Жинпингээс Ө.Энхтүвшин даргад ирүүлсэн мэндчилгээг гардуулав.        

Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа өнөөдрийн түвшинд хүрсэн нь хоёр намын  олон жилийн харилцаа, хамтын ажиллагааны үр дүн гэж үзэж буйгаа  илэрхийлэв.

Хоёр улсын иргэдийн харилцан ойлголцолыг нэмэгдүүлэх, эдийн засгийн хөгжлийн ололт амжилт, туршлагаас суралцах, энэ чиглэлээр сургалт, эрдэм шинжилгээний бага хурал хамтран зохион байгуулах, хэвлэл мэдээллийн байгууллагууд хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, үнэн зөв, бодитой мэдээллийг иргэдэд хүргэх чиглэлд анхаарал хандуулж ажиллахаар талууд тогтов.      

Мөн орон нутгын намын байгууллага хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, олон улсын бусад намын байгууллагууд хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд хамтран ажиллахаар тохиролцлоо.  Хоёр намын удирдлага хоорондын уулзалт, хэлэлцээ илэн далангуй, нээлттэй чөлөөтөй, харилцан ойлголцсон, харилцан хүндэтгэсэн уур амьсгалд амжилттай болж өндөрлөв.