Иргэдэд газрын гэрчилгээг гардууллаа
Хан Уул дүүрэг
2015.09.18

Иргэдэд газрын гэрчилгээг гардууллаа

Нийслэлийн Хан-уул дүүргийн нутаг дэвсгэр зайсан арцатын аманд амьдардаг 106 иргэнд БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг, УИХ-ын гишүүн Л.Болд, Ц.Оюунгэрэл нар газар ашиглалтын гэрчилгээг гардууллаа. 

Хан-уул дүүргийн 4,11-р хороо нь Богдхан уулын дархан цаазат нутгийн хязгаарлалтын бүсэд хамаардаг. Иймээс тэнд суурьшсан иргэд газар өмчлөх битгий хэл, ашиглах эрхээ эдэлж чаддаггүй.

Иймд газрын зөрчилгүй нийт 302 иргэнд газар ашиглах эрхийг эхний ээлжинд олгохоор шийдвэрлэж өмнө нь 27 иргэнд гэрчилгээг гардуулсан бол энэ удаа 106 иргэнд газар ашиглалтын гэрчилгээг гардуулсан аж.