Бат-Эрдэнэ.Б 2016.03.14 | Телевиз: TV5

Чингис бондын төлбөрт жилд 1.5 их наяд орчим төгрөг төлнө

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ

Чингис бондын эхний таван жилд зээлийн 500 сая долларыг 4125 хувийн хүүтэй төлнө. Үлдсэн нэг сая долларыг 5125 хувийн хүүтэй 10 жилийн хугацаанд төлөх юм. Хоёр жилийн дараа энэ өр Монгол улсын төсөвт хүнд дарамт болно гэж олон улсын байгууллага болон зарим УИХ-ын гишүүд хэлж байна. Харин энэ зээлийг батлан даалт гарган авсан хөгжлийн банк энэ өрийг 888 төсөлд хамрагдсан аж ахуй нэгжүүд төлж, эрсдэлийг арилжааны банкууд үүрнэ. Улс ачаалал үүрэхгүй, зээлийн зарцуулалт сайн байгаа гэсэн тайлбар өгч байна.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: 2012 оноос хойш авсан зээл бол богино хугацаатай, асар өндөр хүүтэй зээл байсан. Авсан зээлээ дандаа ашгаа богино хугацаанд өгхөөргүй дэд бүтэцийн салбарт хийсэн. Өнөөдөр улс орон ямар болчихоод байгааг харж байна.

Бүрэн эхээр нь бичлэгээс...