2016.04.08

Ногоон байгууламжийн мастер төлөвлөгөөтэй болох хэрэгтэй

Энэ удаагийн хэлэлцүүлэгт “Ногоон байгууламж ба амьдрах орчин” сэдвийн хүрээнд ярилцлаа.

2012 онд Ногоон байгууламжийн мастер төлөвлөгөөг боловсруулж байсан. Тэр тухайд тодруулахгүй юу?

НИТХ-ын төлөөлөгч Б.Саранчимэг “НИТХ дотор экологийн хороо гэж бий. Тус хорооноос санал болгон Улаанбаатар хотын ногоон байгууламжийн мастер төлөвлөгөөг хийе гэдэг санал оруулсан. Төсөв батлагдсан хэдий ч зөвлөх үйлчилгээ болоод явж буйд харамсаж байна. Цаашдаа аливаа зүйлийг төлөвлөлттэй хийх хэрэгтэй. Хаана ногоон байгууламж хийгдэж байна, ногоон байгууламж устаж байгаа эсэх талаар үндсэн мэдээллийн сан байдаггүй. Тиймээс хамгийн түрүүнд мастер төлөвлөгөөтэй болж байж хийх ёстой.

Мод тарих газар байхгүй байна гэдэг. Гэхдээ орчин тойрноо харахад зүлэгжүүлэн, мод тарих газар их бий. Бид орчин тойрноо бүрэн дүүрэн ашиглаж чадахгүй байна” гэлээ.

      Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү