2016.09.06

Төрийн албан хаагчдадаа төр шударга хандах ёстой

Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг төвсийн тодотгол хэлэлэх үед гишүүн өмнөхөөсөө ухрах хэрэггүй гэдгийн онцлон хэллээ. 

...Эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлаас шалтгаалан нийгмийн халамж, хамгааллын чиглэлээр өнөөдрийн хүрсэн түвшингээсээ ухрах болж байна хэмээн хэллээ...

Төрийн албан хаагчдад олгож буй нэг удаагийн тэтгэмжтэй холбоотой зохицуулалтыг тодорхой болгох, ажилласан жилтэй нь дүйцүүлэх байдлаар шийдэх боломжтой эсэхийг тодруулсан юм. 

Сангийн сайд Б.Чойжилсүрэн хариулахдаа:

Төсвийн менежер нь байгаа нөөц, боломждоо тулгуурлан шийдвэрлэх нь зүйтэй хэмээн үзэж төрийн албан хаагчдад олгох нэг удаагийн тэтгэмжийн хэмжээг 1-12 сар байхаар тусгасан.

Гэхдээ төр албан хаагчдадаа шударга хандах ёстой гэдэг саналыг дэмжиж байна. Тиймээс уг саналыг Засгийн газрын түвшинд журамлах байдлаар зохицуулалт хийж болох юм. Өнөөдрийн шийдвэрүүд улс орон нийгмийн халамж, хамгааллынхаа хүрсэн түвшингээсээ ухарч байгаа хэрэг биш бөгөөд эдийн засгийн нөхцөл байдал сэргэх үед дахин хэрэгжүүлэх боломжтой гэж үзэж байна гэв.