Эрдэнэ.С Бямбацогт.С Оюунхорол.Д З.Нарантуяа Н.Амарзаяа 2017.11.09 | Сайт: Vip76.mn

Хүүхэд харах үйлчилгээний харъяаллыг ХНХЯ-нд хэвээр үлдээх нь зөв гэж үзлээ

Хүүхэд харах үйлчилгээний харъяаллыг ХНХЯ-нд хэвээр үлдээх нь зөв гэж үзлээ

Өчигдөр Төсвийн байнгын хороо хуралдаж 2018 оны төсвийн тухай хуультай дагалдах хуулийн төсөл болох Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг хэлэлцсэн.

Уг хуулийн санхүүжилт, харъяаллын асуудлыг ХНХЯ хариуцдаг байсан бол Засгийн газраас БСШУЯ руу шилжүүлэх нь зөв гэж үзжээ.

Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль хэрэгжээд хоёр жил болж байгаа боловч уг үйлчилгээг боловсролын мэргэжил арга зүй, удирдлагаар хангахад зохион байгуулалтын хувьд оновчгүй байгаа тул удирдлага, зохион байгуулалт, санхүүжилтийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаас Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад шилжүүлэх шаардлагатай гэж үзэн Хүүхэд харах үйлчилгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна.

Харин Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол, С.Бямбацогт, З.Нарантуяа, С.Эрдэнэ, Н.Амарзаяа нараас Хүүхэд харах үйлчилгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд “Хүүхэд харах үйлчилгээг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд хэвээр үлдээх” саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 86,7 хувь нь дэмжлээ.

Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль 2015 оны 07 сарын 02-нд батлагдаж, 2016 оны 01 сарын 01-нээс хэрэгжиж эхэлсэн.

Уг хуулиар нь хоёр наснаас ерөнхий боловсролын сургуульд элсэх хүртэлх насны хүүхдийг эрүүл, аюулгүй орчинд харах үйлчилгээг зохион байгуулах харилцааг зохицуулагдаж, хүүхэд харах үйлчилгээг албан ёсны стандартад суурилсан боловсрол, сургалтын бус хүүхдийн эрхийг хамгаалж, хөгжлийг дэмжсэн нийгмийн халамж, хамгааллын үйлчилгээг явуулж байгаа юм.

Сэтгүүлч

Vip76.mn А.Цолмон tsolmon@vip76.mn