2018.01.25

Монгол Улсын Засгийн газар 90 гаруй сая ам.долларын өрөнд унасан уу?

2009 онд Эрдэнэт үйлдвэрийг барьцаалан Өмнөд Африкийн стандарт банкнаас 100 гаруй ам.долларын зээл авсан асуудлаас үүдэн Монгол Улсын Засгийн газар Олон улсын Арбитрын шүүх дээр ялагдал хүлэж 91 сая ам.доллар төлөх шийдвэр гарсан хэмээн эх сурвалжууд мэдээллээ. Хувийн компаний авсан зээлэнд төрийн өмчит үйлдвэрийг барьцаалж, энэхүү өрийг нь Засгийн газар төлөх болсон асуудалд дэлгэрэнгүй мэдээлэл өгөх ёстой гэсэн шаардлагыг УИХ-ын гишүүн О.Баасанхүү тавьж эхлээд байна. Тэрээр Ерөнхий сайдад энэ асуудлаар асуулга тавьсан байна.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Лондонгийн шүүхээс 51 сая долларын төлбөр төлөх ёстой гэсэн шийдвэр гараад, нөхдүүд өмгөөллийн зардал болон бусад хохирол гээд 48 сая доллар нэмж авсан байна гэсэн мэдээлэл надад байна. Тиймээс энэ мэдээллийг бодитой эсэхийг асуусан.