2018.01.24

Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтээс зохион байгуулдаг "Жилийн уулзалт - 2018" боллоо

Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтээс уламжлал болгон зохион байгуулдаг "Жилийн уулзалт - 2018" өнөөдөр боллоо.

Энэхүү уулзалт нь мэргэжлийн нягтлан бодогчдын ур чадварыг дээшлүүлэх, санхүүгийн салбарт тулгамдаж байгаа асуудлыг хэлэлцэх, санхүүчдэд шинэ мэдлэг, мэдээлэл олгох зорилготой юм.

Тус уулзалт нь 2014 оноос хойш жил бүр зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ жил "Үнэ цэнэтэй оршихуй" уриан дор хэлэлцүүлэг зохион байгуулж байна. 

Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институтийн гүйцэтгэх захирал Л. Энх-Амгалан: "Манай улсын макро эдийн засгийн өнөөгийн байдал, дунд хугацааны хэтийн төлвийн талаар ярьж байна. Мөн олон нийтийн санхүүгийн боловсрол, цахим валютын асуудлыг ярилцаж, энэ тал дээр санхүүчид, аудиторууд юунд анхаарах вэ гэдэг чиглэлээр мэдээлэл хүргэж байна"