Ц.Даваасүрэн 2018.01.26 | Телевиз: Eagle TV

Тавдугаар цахилгаан станцыг барих ажил замхрав

Тавдугаар цахилгаан станцыг барих тухай ярьсаар 10 жилийн хугацаа өнгөрчээ. Харин  өнөөдрийн байдлаар энэ станцыг барих боломжгүй болсон гэж Эрчим хүчний сайд мэдэгдлээ.

Уг нь Франц, Япон, Солонгос, Монгол орнуудын хамтарсан консерциум Тавдугаар цахилгаан станц барих эрхийг олгоод байсан юм. Ингэснээр 450 мегабатт хүчин чадалтай станцтай болох талаар 2014 онд яригдаж байсан. Гэтэл консерциум задарсан гэсэн шалтгаанаар энэ ажил зогсоод байна. Оронд нь ТЭЦ 3, 4-р станцад өргөтгөл, шинэчлэл хийхээр судалж байна.

УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн: БНСУ, Франц, Япон, Монголын дөрвөн орны компаниуд оролцож концессын гэрээ байгуулсан. Харамсалтай нь өнгөсрөн 5 сард нь энэ нь задарсан. Засгийн газар шаардлагатай гэж үзвэл тавдугаар цахилгаан станцыг барина гэсэн байгаа. Харин хөрөнгө оруулагч талаасаа эрсдэлтэй болчихсон байгаа учраас сүүлийн үед эрэлт хэрэгцээгээ нөххийн тулд ТЭЦ 3-ын өргөтгөл, ТЭЦ 4-ийн шинэтгэлтийг хийж, ТЭЦ 2-ыг 250-300 мегабаттын хүчин чадалтай орчин үеийн станц болгох асуудлыг судалж байна.