С.Эрдэнэ 2018.08.09 | TV5

“Найрсаг Баянгол” номадик фестиваль Хүй долоон худагт боллоо

Хүй долоон худагт өнөөдөр хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Учир нь нийслэлийн Баянгол дүүргийнхэн хоёр дахь удаагаа  “Найрсаг Баянгол” номадик фестивалиа хийн ирсэн гадаад, дотоодын гийчдэд урлаг, соёлоо гайхуулан дуу хуур, хөг аялгуун дунд ардын урлаг, үндэсний өв уламжлалаа дэлгэн эрийн гурван наадмаа хийн наадамлалаа.

"Найрсаг Баянгол" номадик фестивалийг нээн Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Г.Энхболд үг хэлэн баярын мэндчилгээ дэвшүүлсэн. Мөн арга хэмжээний нээлтэд УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа нар болон уригдан ирсэн зочид  наадамчин олондоо баярын мэнд хүргэн мэндчилсэн юм.

Сэтгүүлч

Vip76.mn О.Батзаяа batzaya@vip76.mn