Бат-эрдэнэ.Ж 2018.10.04 | Vip76.mn

Ж.Бат-Эрдэнэ: Зам арчилгааны төсвийг 50 тэрбум болгож өгөөч

Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар 2019 оны нэгдсэн төсвийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ хэд хэдэн асуултаар асуулт асуулаа. 

2019 оны авто замын салбарт хийгдэж байгаа шинэ хөрөнгө оруулалт 10 дээш км зам харагдахгүй байна. 79 тэрбум төгрөгийн шинэ хөрөнгө оруулалт хийж байгаа юм байна. 2020, 2021 онд Эдийн засаг боломжийн хэмжээнд очно гэж үзэж байгаа. Эдийн засаг ингэж сайжирч байгаа үед концессынхоо гэрээг шийдэхгүй юм уу. 

Зам засварын ажилд энэ жил 30 тэрбум тавьсан байна. Өмнөх жирийнхээс 10 тэрбумаар илүү тавьсан байна. Баярлалаа. Гэхдээ бидэнд 50 тэрбумын хэрэгцээ байгаа. Энэ мөнгийг нэмэх боломж байна уу? мөн шинэ нисэх буудал удахгүй ашиглалтад орно. Үүнд 40 орчим төгрөг шаардлагатай байгаа. Энэ мөнгө хаана суусан вэ? энэ хөрөнгө суухгүй бол нисэх буудлына жил явахгүй шүү дээ. Мөн ХХААХҮ яам дээр Шинэ хөдөө хөтөлбөр явж байгаа. Үүнд мөнгө суусан уу? ЖДҮ дээр бүүр тэг төгрөг тавьсан. 

Түүний асуултад Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хариулт өглөө.