Өнөөдөр /2018.11.02/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Засгийн газраас 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслийн гурав, дөрөвдүгээр хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцүүлгийн үеэр гишүүд Төсвийн байнгын хороо болон ажлын хэсгээс асуулт асуулаа УИХ-ын гишүүн М.Билэгт: “МАН-ын Засгийн газар өнгөрсөн 2 жилийн хугацаанд нилээд ажил хийсэн. Иргэдэд төрийн үйлчилгээг төвөггүй хүргэхээс эхлээд хүртээмжтэй бүтээн байгуулалт хийж, эдийн засгийн хүндрэлийг амжилттай даван туулсан зэрэг сайн зүйлс бий. Гэхдээ төсвийн орлого бүрдүүлэлт, валютын ханшийн өсөлт зэрэг анхаарч ажиллах ёстой зүйлс их байна. Бид хөгжингүй орны туршлагаас суралцан, судалж байна гэдэг, тэгвэл үндэснийхээ онцлогт зохицсон орлого бүрдүүлэх арга замуудыг бий болгох ёстой. Бид дотооддоо үйлдвэрлээд хэрэглэж болох олон зүйлсийг гаднаас худалдан авч байна. Бид нүүрс биш Хүнс экспортлогч болох боломж байгаа шүү.”
Өнөөдөр /2018.11.02/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Засгийн газраас 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслийн гурав, дөрөвдүгээр хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцүүлгийн үеэр гишүүд Төсвийн байнгын хороо болон ажлын хэсгээс асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: “Төсвийн байнгын хороо Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсвийн төслийг хэрхэн сайжруулав. Үргүй зардлыг бууруулах ажил хийгдсэн үү? Ерөнхийлөн захирагч нарын тансаглалыг хасах талаас харсан уу? 2017 онд ямар ч бүтээн байгуулалт хийгдээгүй. 2018 оноос хэдэн барилга эхэлсэн ч шалгаруулалт, болон гүйцэтгэгчтэй холбоотой асуудал үүссээр байна. 2019 онд ийм асуудал үргэлжлэх үү? 20-30 жилдээ л арай хийн нэг барилга бариулахаар зураг төслөөсөө эхлээд ажил нь явдаггүй байдал, он дамнадаг байдал ирэх онд үүсэхгүй биздээ?” зэргийг асуулаа. УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн түүний асуултанд хариуллаа.
Өнөөдөр /2018.11.02/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Засгийн газраас 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслийн гурав, дөрөвдүгээр хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцүүлгийн үеэр гишүүд Төсвийн байнгын хороо болон ажлын хэсгээс асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин: “Одоо төсвийн 3, 4-р хэлэлцүүлэг хийгдэж байгаа энэ үед бид ямар ч том бодлого яриад төсвийн хуульдаа оруулах боломжгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Бид анхнаасаа ОУВС-тай тохироод нөхцөл байдлаа сайжруулахаар ажиллаад явж байгаа учраас тохирсноосоо буцах боломжгүй. Харин энэ жилийн барих объектуудын 500 нь зураг төсөлгүй гээд байгаа. Үүнийг төсвийн байнгын хороо анхаарсан уу?” Ө.Энхтүвшин гишүүний асуултанд Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн хариулт өглөө.
Өнөөдөр /2018.11.02/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Засгийн газраас 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслийн гурав, дөрөвдүгээр хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцүүлгийн үеэр гишүүд Төсвийн байнгын хороо болон ажлын хэсгээс асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат: “Б.Чойжилсүрэн гишүүн, Ч.Хүрэлбаатар сайд болон Сангийн яамны төсвийн ажлын хэсгийнхэн бүгд л Монгол ээжээс төрсөн байх. Мөн хөдөөгөөс сонгогдсон гишүүд малчдын аж амьдралыг сайн мэддэг байх. Харин Олон улсын валютын сангийнхан бол гадаад ээжтэй, малчдын амьдралыг мэдэхгүй хүмүүс. Тиймээс ОУВС-ийн шахалтаар малчид болон ээжүүдийн нийгмийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөх хугацаа хойшилж байна. ОУВС-ийнхан бол Монгол ээжүүд, малчдын хүсэл, хүлээлтийг мэдэхгүй. Гэхдээ бид ийм л төсвөө баталж байна. Харин он гаргаад дээрх 2 бүлгийн хүмүүсийг тэтгэврийн шимтгэлээ нөхөн төлөх боломжыг нээж өг өө. Би он гараад хуулийн төсөл өргөн барина.” гэлээ. Түүний асуултанд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар болон УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн тайлбар хийж, хариулт өглөө.
Өнөөдөр /2018.11.02/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Засгийн газраас 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслийн гурав, дөрөвдүгээр хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцүүлгийн үеэр гишүүд Төсвийн байнгын хороо болон ажлын хэсгээс асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Ч.Улаан: “ Төсвийн байнгын хороо бол мэргэжлийн байнгын хороо. Тиймээс Төсвийн байнгын хорооноос дараах асуултуудыг асуумаар байна. 1. Гадаад зээлийн ашиглалтыг 130-аад тэрбум төгрөгөөр багасгаж байна. Ямар шалтгаанаар багасгасан бэ? Нөлөөлөл нь юу вэ? Энэ л ханшаа тогтвортой барих арга юм шүү дээ. 2. Төсвийн үзүүлэлтийг сайжруулах боломж байсан уу? 3. Хөрөнгө оруулалтын үр ашгийг дээшлүүлнэ гэж төсөлд оруулсан байна. Үүнийг төсвийн байнгын хороо илүү сайжруулах тал дээр хэрхэн ажилласан бэ? 4. Орон нутгийн хөгжлийг жигд байлгах, төсөв хөрөнгө оруулалтыг жигд хуваарилах тал дээр төсвийн байнгын хороо анхаарч ажилласан уу? Сонгуулийн хуульд байгаа гажуудлыг төсвийн хуулиараа засч чадсан уу? Аймгуудын хооронд ялгавар гарч байсныг анхаарч авч үзээгүй байна. Үүний шалтгаан юу вэ? Зарим нь бүр дахин нугарсан төсөв явж байна. Зэргэлдээ 3 аймгийг харьцуулаад үзэхээр хуваарилагдаж байгаа төсөв нь 3 өөр байна.” зэрэг асуулт асуулаа. Түүний асуултанд УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн хариулт өглөө.