Д.Тэрбишдагва 2018.10.05 | Vip76.mn

Д.Тэрбишдагва: Зам тээврийн салбарыг урт, дунд, богино хугацаанд хөгжүүлэх шаардлагатай

Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Зам тээврийн хөгжлийн сайдаар УИХ-ын гишүүн Ч.Содбаатарыг томиллоо. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва өмнөх сайдын ажлыг үргэлжлүүлэхийг хүслээ. 

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва:

"Өмнөх сайд салбарынхаа олон ажлыг амжилттай хийж эхлүүлсэн. Гэхдээ шинээр томилогдож байгаа сайд урт богино дунд хугацаанд хэрэгжүүлэх хэд хэдэн ажлыг онцлон хэлмээр байна.

  1. Шинэ нисэх буудлын үйл ажиллагаа хэзээ эхэлж, ашиглалтанд орох вэ?

  2. Нэг бүс-Нэг зам гэж их ярьсан. Монголоор хурдны авто зам, нефть газын хоолой дамжин өнгөрөх асуудал яригдсан. Гэтэл 2 улсын хооронд байтугай Улаанбаатараас Дархан орох замаа янзалж чадахгүй байна. Төмөр замын асуудал ч юу болж байна вэ? Энэ замын бодлого дээр урт, богино дунд хугацаанд яаж ажиллах вэ?

  3. Улаанбаатар хотын түгжрэлтэй холбоотой асуулт байна. Нийтийн тээврээр шийдэх боломж хэр байна вэ? Нийтийн тээвэрт суусан хүн жижиг тэрэгнээс ч хурдан замаа туулах ёстой. Гэтэл ямар ч ялгаагүй яваад байна. Метротой болох тухай олон жил яриад л байна. Энэ юу болсон бэ? Автомашины рулийн байрлалыг ч бас жигдлэх шаардлагатай гэж болож байна."

Д.Тэрбишдагва гишүүний асуултанд УИХ-ын гишүүн Я.Содбаатар дараах хариултыг өглөө.

"1. Шинэ нисэх буудал ирэх 5 сард ашиглалтанд оруулахаар ажлын хэсэг гараад ажиллаж байна. Зарим бүтээн байгуулалт арай дуусаагүй байна. Цаашид үйл ажиллагааг нь менежментийн хувьд хэрхэн явуулах талаар ярих тохирох ажил их байгаа. Ирэх онд бүрэн ашиглалтанд оруулахаар ажиллаж байгааг дэмжиж ажиллана.

2. 2017 онд Засгийн газраас батлагдсан “Хөгжлийн зам” үндэсний хөтөлбөрт 7 чиглэлийн төмөр зам, 1 хурдны замын асуудал байгаа. Ажлыг эхлүүлэх бүтээн байгуулалтыг явуулах шаардлага байгаа. Авто замын хувьд ажлаа авьаад мэргэжлийн хүмүүсийн үг сонсож анхаарч ажиллана. Налайх, Дарханы замын асуудал олны анхаарлыг татаж байгаа. Энэ замуудын ажил ирэх онд хийгдэнэ. Нийслэлийн хувьд бас замын чанар хангалтгүй байгаа. Нийслэлийн байгууллагуудтай хамтран уялдуулж ажиллана.

3. Замын түгжрэлийг шийдэх асуудлыг холбогдох байгууллагуудтай хамтран ажиллана. Нийслэлийг 21 аймагтай холбох ажил ч урагштай явюагдаж байгааг хэлье. Өмнөх сайдын явж байсан бодлогын ажлццдыг дэмжиж ажиллах болно. "