Энх-Амгалан Д.Нацагдорж 2019.02.22 | Мэргэжлийн холбооны хэвлэл мэдээллийн алба

ММНБИ-ийн Гүйцэтгэх захирлаар Д.Нацагдорж томилогдлоо

ММНБИ-ийн Гүйцэтгэх захирлаар Д.Нацагдорж томилогдлоо

Удирдах зөвлөлийн ээлжит хуралдаанаар ММНБИ-ийн 2018 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэн “Хангалттай” үнэлгээ өглөө. Хуралд Хяналтын зөвлөлийн дарга Б.Баясгалан хяналтын зөвлөлийн тайланг танилцууллаа.  

Мөн ММНБИ-ийн гүйцэтгэх захирал Л.Энх-Амгаланг өөрийн хүсэлтээр чөлөөлж, ММНБИ-ийн 3 дахь гүйцэтгэх захирлаар Удирдах зөвлөлийн гишүүн Д.Нацагдоржийг томиллоо. 
Дашчирэв овогтой Нацагдорж нь 2002 онд Мандах Бүртгэл ДС-ийг Нягтлан бодогч-Хяналт мэргэжлээр төгсөж, 2004 онд МУИС-ЭЗС-д Бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан.  
Ажлын туршлага: 
  • 2002-2005 онд Мандах Бүртгэл ДС, багш 
  • 2005-2014 онд Мандах Бүртгэл ДС, Бүртгэл санхүүгийн тэнхимийн эрхлэгч 
  • 2007-2011 онд Монсүү ХХК, Санхүүгийн албаны дарга 
  • 2011-2012 онд ММҮИ ТББ, Гүйцэтгэх захирал 
  • 2014-2016 онд Нийслэлийн Дотоод аудитын албаны дарга 
  • 2017-2019 онд АШУҮИС-ийн СЭЗГ-ын дарга, СЭЗ-ийн асуудал эрхэлсэн дэд захирал  
Сонгуульт ажил: ММНБИ-ийн удирдах зөвлөлийн гишүүн ММҮИ-ийн удирдах зөвлөлийн гишүүн