С.Бямбацогт 2019.03.20 | Vip76.mn

С.Бямбацогт: Чанаргүй ажил гүйцэтгэгч ААН-ийн "Хар жагсаалт" хэзээ гаргах вэ?

УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн /2019.03.20/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд хуулийн төслийн санаачлагч болон ажлын хэсгээс асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

“Өнгөрсөн онуудад тендертэй холбоотой тоон мэдээлэл бий юу? Үүнийг судалсан уу? Болж байгаа, болохгүй байгаа зүйл нь юу юм бэ?

Чанаргүй хийдэг компаниудын “Хар жагсаалт”-ыг хэзээ гаргах вэ? Тэгэхгүй бол цүнхний гэж хэлээд байгаа асуудал гарч ирсээр л байна. хариуцлагын асуудал их чухал.

Төрийн албан хаагчид хариуцлага алдаж тендерийг шалгаруулсан бол яаж хариуцлага тооцох юм бэ?

Томчууд нь хотод, жижигүүд нь хөдөөд тендерт ордог. Чанаргүй хийсэн компаниудын бүтээн байгуулалт хэдхэн жил болоод чанар мууддаг. Тиймээс гүйцэтгэлийн үед шалгах, хяналт тавих ажил хэрхэн хийгдэх вэ?”