2022.04.14

Ц.Даваасүрэн: Стандартаа зөв хэрэгжүүлж чадвал тендер шударга, чанартай болно

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.04.14\ нэгдсэн хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийг хэлэлцлээ. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: 

Тендерийн хууль дээр цаг хугацааны асуудал хүндрэлтэй байдаг. Зураг зурна,тендер зарлана гэх мэт зүйлээс болоод барилгын ажил хойшилдог. Гэхдээ энэ хууль дээр байгаа шиг хөгжлийн төслүүдийг жагсаасан бүх ажлыг оруулж ирж болохгүй, олон асуудал гарна. Харин шууд гэрээгээр хийх төслөө их хурал төсөв батлахдаа баталж өгөх хэрэгтэй. Тендерийг шударга болгох асуудал бол стандарт барих ёстой.

Одоогоор хамгийн стандарт өндөртэй барьсан Японы стандартаар барьсан сургуулиуд байна. Энэ стандартыг барих хэрэгтэй.Харин улсын чухал үйлдвэрийн газруудын тоног, төхөөрөмж, үнэтэй машин механизмыг үйлдвэрлэгчээс нь шууд авдаг болох ёстой.Хувийн компаниуд нийлүүлээд дараа нь эрсдэлээ үүрч чаддаггүй. Энэ асуудлыг шийдэх заалт орж ирсэн үү.   

Түүний асуултад Сангийн сайд Б.Жавхлан болон бусад албаны хүмүүс хариуллаа. 

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn