УИХ-ын Төсвийн байнгын хорооны /2022,04,13/-ны өдрийн хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. УИХ-ын гишүүн Н.Энхболд: Эргээд сануулахад ҮХНӨ-р ажил удаан, зохион байгуулалтгүй явж байгаагийн нэг шалтгаан нь Гүйцэтгэх засаглалын эрх мэдэл дутагдаж байна гэж Засаг дарга нарыг дээрээс нь доош нь томилж байя гэж орж ирсэн. Тэгээд хэд хэдэн шалтгаанаар хагас дутуу өөрчлөлт орсон. Үүнийг бодох хэрэгтэй. Монгол Улс төрийн байгуулалтын хувьд нэгдмэл байх ёстой бол Үндсэн хууль тийм заалттай. Бид нар үүнийг гүйцэтгэх засаглал, бусад засаглалтай холбоотой энэ асуудал гарч ирсэн. Орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагад хийж чадах зүйл ч байна, чадахгүй зүйл бас бий. Эдийн засгийн хувьд чадамжгүй байна. Эрдэнэбүрэнгийн цахилгаан станцын асуудал орон нутгийн өөрөө удирдах байгууллага болон иргэдийн саналаар ажил явахгүй байна. Ийм том ажил явахгүй жишээ их бий. Төрийн бодлогын ажил явахгүй байна. Зөв хуваарилалт хэрэгтэй байна.
УИХ-ын Төсвийн байнгын хорооны /2022,04,12/-ны хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Дээрх асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Д.Өнөрболор: Энэ хуулийн төсөлд хэд хэдэн сайн өөрчлөлт байна. Гэхдээ эрсдэлтэй өөрчлөлт бас байна гэж харлаа. Тухайлбал хуулийн төслийн нэгдүгээр зүйлийн 2т, УИХ-аас баталсан хөгжлийн төслийн санхүүжилтийн 30 хүртэл хувийг төрийн өмчийн компаниас зарцуулахад тендерийн хууль үйлчлэхгүй гэжээ. Төрийн өмчит компани хөрөнгө бол Монгол Улсын нэгдсэн төсвийн бүрэлдэхүүн байдаг. Энэ өөрчлөлтөөр бол төсвөөс гадуур байдаг, зарцуулах эрхийг олгох ийм агуулгатай юм байна гэж ойлгогдож байна. Өнөөдөр Эрдэставан толгой ХК бонд авах замаар төрийн өмчийг зөвшөөрөлгүй гэсэн асуудал олон нийтээс шүүмжлэл дагуулаад байгаа. Ерөнхий сайдын зүгээс хяналтгүй мөнгө эргэлдэж байгааг сануулсаар байна. Шинэ сэргэлтийн хүрээнд хэрэгжих хөтөлбөрийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлээд явах боломжтой. Түүний асуултад Сангийн сайд Б.Жавхлан хариуллаа.
УИХ-ын Төсвийн байнгын хорооны /2022,04,12/-ны хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Дээрх асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Х.Булгантуяа: Төрийн худалдан авалтын тухай хуульд өөрчлөлт оруулаад дотоодын үйлдвэрлэгчдыг дэмжих, ногоон худалдан авалтыг сайжруулах гэсэн хоёр зарчимтай өөрчлөлт оруулсан. 2020 оны Төсвийн гүйцэтгэл дээр тодорхой мэдээлэл авч чадаагүй. Бид нар томоохон хуульд өөрчлөлт оруулаад иргэд хүлээлттэй болдог. Иймд жилд нэг удаа хуулийн гүйцэтгэлийн талаар тоон мэдээлэл авдаг болох хэрэгтэй. Энэ хүнд цаг үед иргэдийн бизнесийг дэмжсэн жижиг худалдан авалт явагдана,тендерийн том шаардлагыг багасгана гэх мэт зүйл дээр тодорхой хариулт хэрэгтэй. Өрхийн бизнес эрхлэгчид хоршоолол үүсгээд төрийн худалдан авалтад оролцох боломж байна уу гэж манай дүүргийн бизнес эрхлэгчдээс асуусан юм. Түүний асуултад холбогдох албаны хүмүүс хариуллаа.
УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн /2019.03.20/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. УИХ-ын гишүүн Д.Оюунхорол: “Хуулийн 47.5 дахь заалт нь найруулгын хувьд засвар хийгээд төсөлд зайлшгүй оруулахаар санал юм. Гол санал унасан шалтгаан нь хуулийн төсөлд аль нэг төрийн бус байгууллагын нэр дурьдахгүй гэж гишүүд үзсэн юм. Олон нийтийн төлөөллөө мэргэжлийн холбоод, иргэний нийгмийн болон төрийн бус байгууллагын төлөөллийг 50 хүртэл хувиар оролцуулан явуулах гэж оруулмаар байна.“ Дээрх заалтыг хуулийн төсөлд оруулах санал ирүүлсэн УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил: “2011 онд хуульд өөрчлөлт оруулж хувийн хэвшлээс тендерийн үнэлгээний хороонд 2 хүн оруулна гэж заасан. Гэхдээ үүнээс хойш тендер бүр будлиантай болж эхэлсэн. 2 хувийн хэвшлийнхэн будлиулж байна. Мөн үнэлгээний хорооны дарга хувийн 2 хэвшлээ өөрөө сонгож байгаа учраас будлиан үүсч байгаа. Хорооны дарга нэг нөхрийг дуудаад ТББ байгуулаад 3 хоногийн дотор нэг юм байгуулж ирээд тендер ороод яваад байгаа юм. Хурал даргалагчаас хүсэхэд энэ санал дээр санал хураалт явуулахгүй үлдээж өгнө үү? Эцсийн хэлэлцүүлэгт МҮХАҮТ хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, хариуцлагажуулах, эзэнжүүлэх гэдгийг тусгасан. 50% гэдэг саналыг би оруулаагүй. Хувийн хэвшлийн 2 нөхөр хамтарч тендер будлиантуулж байгаа учраас ямар будлиан болсон талаарх мэдээллийг тэд гаргаж өгөхгүй байгаа юм. Тиймээс 45 хувь байхад болж байгаа юм. 7 хүнтэй хороонд 3, 5 хүнтэй хороонд 2 хүний төлөөлөл байх ёстой юм. Тендер будилж байгаа гол шалтгаан бол хүмүүстэй уулзаж, сонсхоор тендерийн хороо таслал байхгүй байна, цэг байхгүй байна гэж хэлээд худлаа шалтгаанаар оролцогчдыг хасч байгаа юм.”
УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн /2019.03.20/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд санал хэллээ. УИХ-ын гишүүн М.Билэгт: “Энэ хуулийн хэрэгжих хугацааг зургадугаар сарын 1-ээс гэснийг хууль батлагдсан өдрөөс хэрэгжиж эхлэхээр оруулмаар байна.” Түүний асуултад хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч Д.Оюунхорол хариуллаа. “Засгийн газраас өргөн барьсан нэг төсөлд хуулийн хэрэгжих хугацаа 7-р сарын 1 байсныг ажлын хэсэг нэг сараар урагшлуулж 6.1-ээс хэрэгжихээр оруулж байгаа. Түүнээс урагшлуулах боломжгүй юм. Учир нь хуулийг даган 2 журам батлагдана. Мөн ААН-ийн хар жагсаалт гаргана. Мөн олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулах хуультай. Тиймээс хэрэгжих хугацааг урагшлуулах боломжгүй. Тэрнээс биш ашиг сонирхлын зөрчлөөр зориудаар хойшлуулсан зүйл байхгүй.”