УИХ-ын чуулганы /2023,06,08/-ны өдрийн хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв. УИХ-ын гишүүн Ц.Идэрбат: Сургуулийн сандал, ширээ хийхэд тусгай зөвшөөрлийн хэрэггүй байдаг. Мод тариад гадуур нь хашаа барихад тусгай зөвшөөрлийн хэрэггүй байдаг. Энэ зохицуулалтыг яаж хийж байгаа вэ? Хийсэн бэ? Би үүнийг гурав дахь удаагаа та бүхнээс асууж байна. Хүнсний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд ялангуяа боловсролын салбарын төсвийн байгууллагуудын худалдан авалт тэр дундаа хүнсний ногоог худалдан авах бололцоог тендерийн хуулиар нээгээд өгөөч. Орон нутагт ажиллаж байгаа сургууль, цэцэрлэг эмнэлгийн эрхлэгч нар хүнсний бүтээгдэхүүн худалдаж авна гэдэг хүнд байдаг гэдэг. Та бүхэн хариулахдаа Боловсролын Ерөнхий газар журам боловсруулж байгаа гэсэн. Амьдрал дээр хуулиас давсан журам байхгүй учраас уг хуульд худалдан авалтын асуудлыг хөнгөвчлөөд, нээгээд өгчихвөл хүүхдийн үдийн цай, байрны хүүхдүүдийн хоолны мөнгө хүрэхгүй. Цэцэрлэгийн хүүхэд 2475 төгрөгөөр бүтэн өдрийн хоолыг зохицуулах гээд байгаа зүйл хялбаршаад явах юм. Энэ хоёр үндсэн зүйл дээр ямар өөрчлөлт оруулсан бэ? ААН, хуулийн этгээд гэсэн үгийн өмнө иргэн гээд нэмчихвэл болчих гээд байгаа юм л даа. Тэгээд тусгай зөвшөөрөлтэй ААН-ээр хийлгэх үү, иргэнээр хийлгэх үү гэдгээ тухайн сумын удирдлагууд шийдчих хэрэгтэй. Миний хувьд жишээ яриад байгаа шүү дээ. Хэнтий аймгийн Батширээт сумын Алтанхуяг гэдэг хүн сургуулийн ширээ, сандлыг хиймээр байна. Гэтэл заавал тусгай зөвшөөрөлтэй компани гэдэг. Амьдрал дээр тусгай зөвшөөрөлтэй компани, ААН-үүд нь гадаадаас худалдаж авч оруулж ирдэг. Тэр нь чанарын хувьд өөрсдийн хийснээс нь шал өөр байдаг. Эдгээрийг хэрхэн шийдэх вэ? Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.
УИХ-ын чуулганы /2023,06,08/-ны өдрийн хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв. УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Уг нь бол олон улсын сонгодог ойлголтоор үнэ, чанарын тухай ярьж байгаа боловч төрийн болон орон нутгийн өмчөөр гээд яриад эхлэхээр ажлын байрны тухай ярьж байна. Хамгийн чанартай, сайн боломжийн үнэ өгнө гэвэл олигархи монополь компаниудад юм өгнө гэсэн санаа. Шинэ хөл дээрээ босох гэж байгаа компаниудыг дэмжих, тухайн орон нутагт ажлын байр бий болгох гэсэн утга санаа хамгийн гол байдаг. ҮХНӨ гэж явсаар байгаад сүүлийн хурлуудад анхаарал тавьж чадсангүй. Тендер шалгаруулах биелүүлэх дээр орон нутагт ажиллаж байгаа ажиллах хүч, МСҮТ-ийн төгсөгчдийг ажлаар хангасан шалгуур үзүүлэлт тендерийн процессдоо хэр туссан бэ? Тухайн орон нутагт мэргэжил сургалт үйлвэрүүдийн төрийн мөнгөөр төгсгөж байгаа шүү дээ. Төгсөгчдийг ажилд авсан уу үгүй юу гэдэг шалгаруулалт орж байгаа юу? Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.
УИХ-ын чуулганы /2023,04,27/-ны өдрийн хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ. Уг асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: Анхны хэлэлцүүлэг дууссаны дараа чиглэл өгөөсэй гэж бодож байна. 2022 оны арванхоёрдугаар сард Шүүх шинжилгээний байгууллагын тухай хуулийг УИХ баталсан. Шүүх шинжилгээний байгууллага бол эрүүгийн хэрэг, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шинжлэх ухааны нарийн мэдлэг шаардсан зүйлд дүгнэлт гаргадаг, хэргийн үнэн зөвийг олдог, үйлдэгдсэн гэмт хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэхэд ач холбогдол бүхий эд мөрийн баримтуудыг харьцуулан шинжилж, дээжийн дүгнэлт гаргадаг байгууллага. Энэ байгууллага жилдээ 400 гаруй сая төгрөгний химийн урвалж бодис авдаг. Та бүгдийн батлуулах гэж буй хуулийн төслөөр энэ байгууллага гарцаагүй нээлттэй тендер сонгон шалгаруулалтаар химийн урвалж бодисоо авахаар болчихоод байгаа юм. Өнгөрсөн жилүүдэд химийн урвалж бодис тасалдсан. Хүн амины хэрэг үйлдэгдсэн тохиолдолд хэргийн газрын үзлэг дээрээс ул мөр бэхжүүлэх, ДНК-ийн харьцуулсан шинжилгээ хийх, хүний цусанд мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис байгаа эсэхийг тогтоох нарийн шинжилгээ хийхэд шаардлагатай химийн урвалж бодисуудыг маш бага хэмжээгээр авдаг. Би 400 гаруй сая гэж нийлбэр дүнгээр нь хэлж байна. Маш олон төрлийн бодисууд бий. Шууд нээлттэй сонгон шалгаруулалтын аргаар тендер зарлаад ААН үүнд оролцохоо больчихоод байгаа юм. Энэ төрлийн төстэй үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд жилд шаардлагатай гэж үзвэл өөрийнхөө оруулж ирж буй бодисонд нь хавсарга байдлаар авчраад тухайн зах зээлийн үнээр нийлүүлдэг жишгээр явж ирсэн юм. Тиймээс уг асуудлыг яаж шийдэх вэ? Шууд тендерийн аргаар явбал ААН оролцохгүй, бид гэмт хэргээ илрүүлж чадахгүй, цаана нь хүний эрх, амь нас, эрүүл мэнд бусад зүйл сэргээгдэхгүй хохирох тал үүсэж байна. Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.
УИХ-ын чуулганы /2023,04,27/-ны өдрийн хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ. Уг асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: Орон нутгийн иргэдэд боломж олгох ёстой. Гэтэл шалгуураа улам томруулаад байх юм. Уг нь Засгийн газар чинээлэг дундаж давхаргыг бий болгох гэж үзэж байгаа. Мөн үнээрээ уралддаг энэ байдал хэзээ өөрчлөгдөх вэ.Үнийг эрэмбэлээд, бага үнийг сонгоно гэдэг, үүнээс болж чанаргүй, муу худалдан авалт болдог. Түүнчлэн зураг төслийн үнийг доош буулгаж, тендер авдаг. Дараа нь үнийн нэмэгдүүлдэг, энэ асуудлыг яагаад тодорхой болгосон зохицуулалт хийгээгүй байна вэ? Булган аймгийн дийлэнх тендерийг Эрдэнэт хот, УБ-аас компаниуд ирээд авдаг, дараа нь хариуцлага тооцдоггүй. Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.
УИХ-ын чуулганы /2023,04,27/-ны өдрийн хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ. Уг асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. УИХ-ын гишүүн Ц.Идэрбат: Худалдан авалттай холбоотой асуудлын талаар гишүүд өөр өөрийн байр суурийг хэлж байна. Шууд гэрээг Засгийн газрын тогтоолоор баталдаг гэж ярьж байгаа. Шууд гэрээгээр орон нутагт тендер авдаг ажлын босгыг өндөрсгөх, энэ асуудлыг хэрхэн тусгаж байгаа талаар хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байхад асуусан. Ихэнх ажил орон нутагт хийгдэж боломжтой ажил байдаг. Хуулийн зохицуулалтаар 20 сая гэсэн босго тавиад, үүнээс болж тусгай зөвшөөрөлтэй компани хийх шаардлага гардаг. Энэ компаниуд нь А-4-ын цааснаас өөр материал байхгүй,хөрөнгө, хүн хүчгүй хүмүүс орон нутгийн иргэдийг удирдаад хийлгэдэг. Миний бодлоор орон нутгийн иргэд өөрсдөө ийм ажил хийдэг болох ёстой. Хэнтий аймгийн Батширээ сумын иргэн сумын сургуулийн хүүхдийн ширээг би өөрөө хиймээр байна гэсэн санал хэлж байна. Батноров сумын малын баныг 25 саяар нэг компани хийж өгөөд явсан, өнөөдөр ус гоожиж чанарын шаардлага хангахгүй байна. Үүнийг нутгийн иргэд өөрсдөө хийвэл чанартай сайн хийх боломж бий гэсэн санал хэлдэг. Иймд худалдан авалтын гэрээний босгоо багасгаж, нутгийн иргэдэд боломж олгох ёстой. Үүнд зохицуулалт байна уу. Хариуцлагын тогтолцоог сайжруулсан уу? Хэнтий аймгийн чуулгыг чанаргүй барьж "бантан" болгосон компани дахиад цэцэрлэг барина гэж орж ирж байна. Энэ компаниудын талаарх хар жагсаалт гаргана гэдэг, үүн дээр тодорхой зохицуулалт байгаа юу. Цахим дэлгүүртэй холбоотой асуудлыг гаргаж ирсэн. Шаардлага хангахгүй, үнэтэй энэ бүтээгдэхүүнээс тендер нэрээр ав гэдэг, үүнийг зассан уу. Орон нутагт мах, ногоо авах асуудлын босгоо багасгах хэрэгтэй. Малчид, тариаланчдад боломж олгооч ээ. Тэгвэл хаа, хаанаа хэрэгтэй байна. Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.