• logo
  • search
    user
Санаачлагч
Сүлд
Монгол Улсын Засгийн Газар

Өргөн барьсан

Занданшатар.Г

Батлагдсан огноо

2019.03.22

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай

Нэмэлт өөрчлөлт (Авлига, ашиг сонирхлоос урьдчилан сэргийлэх, нээлттэй ил тод цахим засаглалыг бэхжүүлэн хөгжүүлэх, иргэд, олон нийтэд төрийн үйлчилгээг шуурхай, хүнд сурталгүй хүртээмжтэй хүргэх зорилгоор)
Өргөн барьсан: 2017.05.11

Байр суурь

Ц.Цэрэнпунцаг: Гүйцэтгэгч компани баталгааны мөнгийг сулруулж байгаа нь зөв үү

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.04.14\ нэгдсэн хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг: Энэ хуулиар удааширч байгаа ажил урагшлах уу, эсвэл хямдхан чанаргүй ажлаа цэгцлэх үү, мөн чанартай, үнэтэй, стандарт дээр ахиц гаргах уу? Гол ач холбогдол нь юу байна. Гүйцэтгэгч компани баталгааны мөнгөн дээр анхаарах нь зөв. Гэхдээ баталгааны мөнгийг сулруулж байгаа нь зөв үү. Зарим аж ахуй нэгж дээр банкны хүүний дарамт ирдэг. зарим өндөр хөгжилтэй орнуудын жишгээр энэ мөнгөөр бонд авхуулдаг, зээлийн хүүний ачаалал аж ахуй нэгжүүдэд ирдэггүй. Жишээ хэлэхэд нэр нөлөө бүхий нэг хүн Зайсанд ажил гүйцэтгэх гэж байгаад зам эвдсэн. Засагдаагүй 2 жил болсон. Ер нь ажил гүйцэтгүүлж байгаа газар, гүйцэтгэгч талд шаардлага тавьдаг, хэрвээ шаардлага биелүүлэхгүй бол тухайн газрын бондын мөнгөөр ажлаа цэгцлээд явж болно. Түүний асуултад Сангийн сайд Б.Жавхлан болон бусад албаны хүмүүс хариуллаа.

2022.04.14

Б.Баттөмөр: Цахим дэлгүүрийг яаж хөгжүүлэх вэ?

Өнөөдөр /2018.05.15/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалын хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг УИХ-аас 2005 онд батлан 2006 онд хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд уг хуулийн өнөөдрийг хүртлэх хугацаанд 23 удаагийн нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. Дээрх хуулийг хэрэгжүүлэх явцад худалдан авах ажиллагаанд цахим системийг боловсронгуй болгох, үйл ажиллагааг олон нийтэд ил тод, нээлттэй байлгах, авлига ашиг сонирхлоос урьдчилан сэргийлэх, байгаль орчинд ээлтэй бараа, бүтээгдэхүүнийг худалдан авах, үндэсний үйлдвэрлэл, дотоодын бизнесийн орчныг төрөөс дэмжих, түүнчлэн олон улсын байгууллагуудад өргөн хэрэглэж байгаа урьдчилсан худалдан авах ажиллагааг нэвтрүүлэх зэрэг асуудлыг хуульчлах шаардлага үүсчээ. Иймд худалдан авах ажиллагааны эрх зүйн орчныг боловсронгуй болгох зорилгоор Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулльд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна. УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: Энэ хуулиар олон асуудлыг цэгцлэх хэрэгтэй. Цахим дэлгүүрийг яаж хөгжүүлэх вэ? Монгол улс ажил хийдэг идэвхтэй 5 сар байдаг. Тендер зарлах гэж хугацаа алддаг.Хугацаа хожихийн тулд цахим дэлгүүрүүдийг ашиглаж чадвал төсвийн мөнгийг хэмнэж болно гэж харж байна.Төсөл сунгахад нилээ мөнгө орж байна. Юунд зарцуулдаг юм бэ? Ажлын хэсэг: Цахим дэлгүүрт байнгын хэрэглээний бүтээгдэхүүнийг авахаар зохицуулалт орсон. Ингэснээр цаг хугацаа хожно. Төсөв батлагдлаа. Цахим дэлгүүрээсээ худалдан авалт хийнэ.Зээл хөтөлбөр эхлэх хугацаанд эхлээгүйгээс болж зардал гардаг.

2018.05.18

М.Билэгт: Энэ хуульд орсон өөрчлөлт хэзээнээс хэрэгжих вэ?

Өнөөдөр /2018.05.15/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалын хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг УИХ-аас 2005 онд батлан 2006 онд хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд уг хуулийн өнөөдрийг хүртлэх хугацаанд 23 удаагийн нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. Дээрх хуулийг хэрэгжүүлэх явцад худалдан авах ажиллагаанд цахим системийг боловсронгуй болгох, үйл ажиллагааг олон нийтэд ил тод, нээлттэй байлгах, авлига ашиг сонирхлоос урьдчилан сэргийлэх, байгаль орчинд ээлтэй бараа, бүтээгдэхүүнийг худалдан авах, үндэсний үйлдвэрлэл, дотоодын бизнесийн орчныг төрөөс дэмжих, түүнчлэн олон улсын байгууллагуудад өргөн хэрэглэж байгаа урьдчилсан худалдан авах ажиллагааг нэвтрүүлэх зэрэг асуудлыг хуульчлах шаардлага үүсчээ. Иймд худалдан авах ажиллагааны эрх зүйн орчныг боловсронгуй болгох зорилгоор Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулльд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна. УИХ-ын гишүүн М.Билэгт: Тендерээ зогсоогоод 6 сарын 1 ээс шинэчилсэн хуулиараа явбал зүгээр гэж бодож байна. 2018 онд бүтээн байгуулалтын ажил их бий. Үндэслэлгүйгээр маргаан гаргаж ашиг олдог бүлэг гарсан. Ажил зогсоогоод мөнгө олдог хүмүүс байна. Гүйцэтгэл нь 20-30 хувьтай, мөнгөө 50 хувь аваад алга болчихдог хариуцлагагүй зүйл их байна. Цэцэрлэг, сургуулийн хоолны бүтээгдэхүүн нийлүүлдэг тал дээр их асуудал байна. Улсын төсвийн хөрөнгийг эрсдэлд оруулж байгаа маш их аж ахуй нэгж байна УИХ-ын гишүүн Б.Билэгт: Төсвийг үр дүнтэй зарцуулахын тулд энэ хуулинд оновчтой өөрчлөлт хэрэгтэй.

2018.05.18

Л.Мөнхбаатар: Гомдол гаргах эрхийг мөнгөн хөрөнгөтэй холбосон заалт хийж болохгүй

Өнөөдөр /2018.05.15/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалын хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар байр сууриа илэрхийллээ. Энэ хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага бий. Худалдан авах ажлыг зохион байгуулах, тендертэй холбоотой маргааныг хянан шийдвэрлэх үйл ажиллагааг боловсронгуй болгох хэрэгтэй. Мөн дээр нь цахим худалдан авалт гэх мэт ойлгомжгүй бусад зохицуулалтыг тодорхой оруулж ирж байгаа төслийг дэмжиж байна. Гэхдээ үүн дотор Үндсэн хуулийн зөрчилд хүргэж болохоор, иргэний өмч хөрөнгийг хууль бусаар хураах, дайчлахтай холбоотой зүйл заалт орж ирсэн байна. 55.5 дээр "Тендерт оролцогч нь энэ хуулийн 55.1-д заасан Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гомдол гаргахдаа барьцаа төлбөрийг Төрийн сангийн холбогдох дансанд байршуулна гэсэн байна. Мөн 55.6 нь "55.5-д заасан барьцаа төлбөрийн хэмжээг тухайн тендер шалгаруулалтанд оролцогчийн санал болгох дүнгийн 1 хувиар тооцох бөгөөд тухайн барьцаа төлбөрийн дээд хэмжээ 20 сая төгрөгөөс хэтрэхгүй байна. 55.7 нь "Тендерт оролцогчийн гомдлыг үндэслэлгүй шийдвэрлэсэн тохиолдолд энэ хуулийн 55.5-д заасан барьцаа төлбөрийг барьцаа төлбөрийг улсын орлого болгоно гэсэн байна. Ингэхээр тухайн иргэнийхээ өмчийг хураах, дайчлах утгатай болж ,Үндсэн хуулийн суурь эрхийг зөрчинө. Тендерийн маргаантай холбоотой асуудлаа төрийн байгууллагаар хянуулах эрхийг нь хязгаарлаж байна гэсэн үг. Тендертэй холбоотой гомдлоо барьцаа төлбөр шилжүүлсний дараа гаргах гэдгийг хуульчилбал Үндсэн хуулийн зөрчилд хүргэнэ. Үндсэн хуулийн 16-р зүйлд төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл гаргаж хуулиар шийдвэрлүүлэх эрхтэй гэснийг зөрчинө. Гомдол гаргах эрхийг мөнгөн хөрөнгөтэй холбосон заалт хийхээр Үндсэн хуульд аливаа хүнийг хөрөнгө чинээгээр нь ягаварлан гадуурхаж үл болно гэсэн суурь зарчмыг зөрчинө. Төрийн захиргаанд өгсөн гомдлыг үндэслэлгүй шийдвэрлэсэн бол барьцаа төлбөрийг улсын орлого болгоно гээд хураагаад авчихвал иргэний өмч хөрөнгийг хууль бусаар дайчлан авах шинжтэй болж байгаа учраас байж болохгүй гэж үзэж байна. Барьцааны тухай ойлголтыг авч үзэх хэрэгтэй. Хууль зүйн агуулгаараа талуудын хооронд өгсөн үүргийн гүйцэтгэлийн хангуулах зүйл. Тиймээс иргэн, ААН төрд өргөдөл, гомдол гаргахад ямар нэгэн үүргийн харилцаа үүсэхгүй. Тиймээс барьцаа байх ёсгүй.

2018.05.18

Б.Бат-Эрдэнэ: Зураг төсөвтэй холбоотой бас гүйцэтгэгчтэй холбоотой будлиан их гардаг

Өнөөдөр /2018.05.15/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалын хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг УИХ-аас 2005 онд батлан 2006 онд хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд уг хуулийн өнөөдрийг хүртлэх хугацаанд 23 удаагийн нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. Дээрх хуулийг хэрэгжүүлэх явцад худалдан авах ажиллагаанд цахим системийг боловсронгуй болгох, үйл ажиллагааг олон нийтэд ил тод, нээлттэй байлгах, авлига ашиг сонирхлоос урьдчилан сэргийлэх, байгаль орчинд ээлтэй бараа, бүтээгдэхүүнийг худалдан авах, үндэсний үйлдвэрлэл, дотоодын бизнесийн орчныг төрөөс дэмжих, түүнчлэн олон улсын байгууллагуудад өргөн хэрэглэж байгаа урьдчилсан худалдан авах ажиллагааг нэвтрүүлэх зэрэг асуудлыг хуульчлах шаардлага үүсчээ. Иймд худалдан авах ажиллагааны эрх зүйн орчныг боловсронгуй болгох зорилгоор Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулльд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Дотоодын худалдан авалтын тухай өмнөх Засгийн газрын шийдвэр байгаа. Үүнийг хуульд тусгасан уу? Зураг төсөвтэй холбоотой бас гүйцэтгэгчтэй холбоотой будлиан их гардаг. Жишиг зураг тодорхой бол асуудал шийдэгдмээр харагддаг.Хуучин стандартаа барьдаг. Шинэчлэх, цаг үеэ харж, зураг, төсөв гаргах хэрэгтэй. Сонгон шалгаруулалтад анхаарах хэрэгтэй Ажлын хэсэг: Чанар, стандарт нийцсэн бараа бүтээгдэхүүн нийлүүлэх боломжтой бол гаднаас бүтээгдэхүүн авахгүй гэх мэт дотоодын давуу эрхийг оруулсан зохицуулалтууд орж ирсэн.

2018.05.18