Ө.Энхтүвшин Б.Баттөмөр 2019.05.09 | Vip76.mn

Хэмжил зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталлаа

Хэмжил зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталлаа

УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Хэмжил зүйн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, баталлаа.

Тус төслийг Засгийн газар 2018.06.13 өдөр өргөн мэдүүлсэн юм. Тус хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва ажилласан.

Тус хуулийн төсөл нь хэмжлийн нэгдмэл байдлыг хангах, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэхэд хэмжил зүйн бодлогоор дэмжлэг үзүүлэх эрх зүйн үндсийг тогтоож, хэмжил зүйн чилэлээр хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалахад чиглэсэн харилцааг зохицуулах зориулалтаар өргөн мэдүүлсэн юм.

Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр танилцуулсан.

Ингээд хуралдаан оролцсон гишүүдийн 63,4 хувь нь дэмжсэнээр Хэмжил зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталлаа.