Ш.Анхмаа 2019.05.10 | Vip76.mn

Хүүхдийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хэсэг хуралдлаа

Хүүхдийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хэсэг хуралдлаа

6-р сарын 1-ны "ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ" өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хэсгийн хурал боллоо.

Нийслэлийн засаг даргын захирамжийн дагуу 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдөр /бямба гараг/ Нийслэл хотын хэмжээнд Хүүхдийн баяр-Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг Жанжин Д.Сүхбаатарын талбайд тэмдэглэнэ. 

Ажлын хэсгийн ахлагч Ш.Анхмаа

Мөн дүүргийн засаг дарга нар харьяа нутаг дэвсгэртээ хүүхдийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэхийг үүрэг болгосон байна. 

Нийслэлийн засаг даргын захирамжийн дагуу байгуулагдсан хүүхдийн баяр зохион байгуулах ажлын хэсэг хуралдаж, нэгдсэн төлөвлөгөө, төсвийн төслийг боловсруулсан бөгөөд тус ажлын хэсгийн ахлагчаар Нийслэлийн засаг даргын орлогч Ш.Анхмаа ажиллаж байна.