Бямбацогт.С Оюунхорол.Д Ганбаатар.Ж Ундраа.А Н.Амарзаяа Мөнх-Оргил.Ц 2019.05.30 | Vip76.mn

2020 оноос 1-5 дугаар ангийн сурагчдад "үдийн хоол" хөтөлбөр хэрэгжиж эхэлнэ

2020 оноос 1-5 дугаар ангийн сурагчдад "үдийн хоол" хөтөлбөр хэрэгжиж эхэлнэ

Улсын их хурлын чуулганы өнөөдрийн /2019.05.30/ нэгдсэн хуралдаанаар Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Гишүүд өмнөх чуулганаар Ерөнхий Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж хуулийн төслөөр  завсарлага авсан тул шууд зарчимын зөрүүтэй саналын томёоллоор санал хураалт явуулж дуусан уг хуулийн төслийг нийтэд нь батлая гэж санал хураалт явуулахад гишүүдийн 77,1 хувийн саналаар батлагдлаа.

Ингэснээр 2020 оноос эхлэн 1-5 дугаар ангийн сурагчид үдийн хоолны үйлчилгээнд хамрагдах бөгөөд 2023 оноос эхлэн 1-12 дугаар ангийн бүх сурагчид тус хөтөлбөрт хамрагдах юм. Тус хууль батлагдсанаар “Хүүхдийн баярын өмнө эрүүл, боловсролтой Монгол иргэнийг төлөвшүүлэхэд чиглэсэн нийгмийн шинж чанартай том хууль батлагдлаа гэдгийг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан хэллээ.

“Үдийн цай” хөтөлбөрийг “Үдийн хоол” хөтөлбөр болгон өргөжүүлж, хүүхдийн насны онцлогт тохирсон эрүүл, аюулгүй хоол хүнсээр хангах арга хэмжээг шим тэжээлийн мэдлэг олгох, зөв зохистой хооллох дадал төлөвшүүлэх сургалт, мэдээлэлтэй нягт уялдуулан цогцоор нь шийдвэрлэх шаардлагатай гэж үзээд “Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай” хуулийн төслийг санаачлан боловсруулж батлагдаж байна.