Х.Нямбаатар 2019.05.24 | Vip76.mn

Х.Нямбаатар: Хууль хэрэгжиж эхлэхээр хичнээн ААН "ажилгүй" болох вэ?

УИХ-ын үдээс хойших чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Б.Ундармаа, Н.Амарзаяа, А.Ундраа нарын нэр бүхий гишүүдийн өргөн мэдүүлсэн Енхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай” хуулийн төслийн эцсийн хэлэлүүлгийг хийлээ. 


 

Энэхүү төслийг  “Үдийн цай” хөтөлбөрийг “Үдийн хоол” хөтөлбөр болгон өргөжүүлж, хүүхдийн насны онцлогт тохирсон эрүүл, аюулгүй хоол хүнсээр хангах арга хэмжээг шим тэжээлийн мэдлэг олгох, зөв зохистой хооллох дадал төлөвшүүлэх сургалт, мэдээлэлтэй нягт уялдуулан цогцоор нь шийдвэрлэх шаардлагатай гэж үзээд “Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай” хуулийн төслийг санаачлан боловсруулсан юм.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар хэд хэдэн асуудлыг ажлын хэсгээс асууж, тодрууллаа. 

2020 оны 9 сарын 1 -ээс энэ хуулийн төсөл үйлчлэж эхэлнэ, 2021 оноос халуун хоолоор үйлчилж эхэлнэ. Сургуулийн цайны газар үйл ажиллагаа явуулж байгаа хувийн аж ахуй нэгжүүдийг үйл ажиллагаа явуулахгүй юм байна. Тэгэхээр хичнээн аж ахуй нэгж, байгууллага ажилгүй болох юм бэ? гэдгийг асуумаар байна.  2021.09.1-ээс энэ үйл ажиллагаа явуулахад улсын төсөвт хичнээн төгрөгийг төсөв ирэх вэ? энэ талаар Сангийн яамнаас санал авсан уу?