“Дотоод хяналт” гарын авлага ном гарлаа
“Дотоод хяналт” гарын авлага ном
2013.10.31

“Дотоод хяналт” гарын авлага ном гарлаа

Монголын Дотоод Аудиторуудын Институтын ерөнхийлөгч Л.Отгонбаярын шинэ ном болох “Дотоод хяналт” гарын авлага ном хэвлэлтээс гарлаа.

Уг номонд дотоод хяналттай холбоотой эрх зүйн зохицуулалт болох Төрийн хяналт шалгалтын тухай хууль,  “Аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах нийтлэг журам батлах тухай”  Засгийн газрын 2011 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн тогтоолыг тусгасан бөгөөд өнөөгийн байдлаар аж ахуйн нэгж байгууллагуудад нэн шаардлагатай байгаа  байгууллагад дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах үлгэрчилсэн журмуудын төслийг салбар бүрээр боловсруулж та бүхэнд хүргэж байна.

Тухайлбал “Эрчим хүчний үйлдвэр, дулаан цахилгаан дамжуулах, түгээх аж ахуйн нэгж, байгууллагуудын дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах үлгэрчилсэн журам”, ” газрын тос олборлох, газрын тосны бүтээгдэхүүн импортлох, хадгалах, тээвэрлэх, түгээх үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудын дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах үлгэрчилсэн журам”, ” авто тээврийн үйл ажиллагаа байгууллагуудын дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах журам” зэрэг журмын хэд хэдэн төслүүдийг тус номонд тусгасан байна. 

Хяналт шалгалтын журмыг салбар бүрээр нь боловсруулжээ.  Мөн зарим сургалтын материал болон дотоод хяналтын тайлан хүлээн авах МХЕГ болон нийслэл, аймгийн МХГ-ын цахим хаягийн жагсаалтуудыг   зохигч номондоо хавсарган оруулжээ.