Аудиторууд шилдгүүдээ тодрууллаа
Оны шилдэг аудитороор Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дотоод аудитын албаны дарга, мэргэшсэн дотоод аудитор Ж.Баясгалан шалгарав
2013.12.24

Аудиторууд шилдгүүдээ тодрууллаа

Байгууллага бүр санхүүгийн тайлан гаргаж, түүнийгээ өөр өөр зорилгоор хэрэглэгчдэдээ толилуулдаг. Иймээс аудитын гол зорилго бол хэрэглэгчдийг үнэн зөв, баталгаажсан санхүүгийн мэдээллээр хангах явдал ажээ. Жил бүр Монголын Дотоод аудиторуудын институтиас "The mongolian IA&Ma awards"  ёслолын арга хэмжээг зохион байгуулдаг юм.

Уг ёслолын ажиллагаа энэ сарын 13-ны өдөр  болж оны шилдэг дотоод аудиторыг шалгаруулжээ.

Оны шилдэгүүдээр:

1. Монгол Улсын 2014 оны Шилдэг Аудитын Хороотой Байгууллага: Монгол Улсын Сангийн Яам

2. Монгол Улсын 2014 оны Шилдэг Дотоод Аудитын Нэгжтэй Байгууллага: Голомт банк

3. Монгол Улсын 2014 оны Шилдэг Үндсэн Үйл Ажиллагааны Аудиттай байгууллага: “Монгол Тамхи Со” ХХК

Монгол Улсын 2013 оны эрчим хүчний салбарын шилдэг ерөнхий нягтлан бодогчоор Эрчим хүчний яамны ерөнхий нягтлан бодогч Пүрэвийн Энхцэлмэг шалгарлаа.

4. Монгол Улсын 2013 оны Шилдэг Аудит хариуцсан захирал:Худалдаа Хөгжлийн Банкны Дотоод Аудитын газрын харъяа Ерөнхий Аудитын хэлтсийн захирал, мэргэшсэн дотоод аудитор Ж.Энх-Амгалан

5. Монгол Улсын 2013 оны Шилдэг Дотоод аудитор: Хүн амын хөгжил, Нийгмийн хамгааллын яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын Дотоод аудитын албаны дарга, мэргэшсэн дотоод аудитор Жамъяаншаравын Баясгалан.

6. Монгол Улсын 2013 оны Шилдэг хянан шалгагч: Нийгмийн Даатгалын Ерөнхий газрынХяналт-шинжилгээ, үнэлгээний газрын орлогч дарга мэргэшсэн дотоод аудитор, мэргэшсэн удирдлагын нягтлан бодогч Дамдинсүрэнгийн Базарбаатар.

7. Монгол Улсын 2013 оны Шилдэг Удирдлагын нягтлан бодогч: Шим Групп” ХХК-ийн Ерөнхий нягтлан бодогч, мэргэшсэн дотоод аудитор, мэргэшсэн удирдлагын нягтлан бодогч Жамбалдоржийн Цэрэнбадам

8. Монгол Улсын Төрийн өмчит байгууллагуудын 2013 оны Шилдэг Ерөнхий нягтлан бодогч: Монголын Улсын Төрийн Өмчийн хорооны Ерөнхий нягтлан бодогч,  Мэргэшсэн дотоод аудитор, Мэргэшсэн удирдлагын нягтлан бодогч Цэрэнпунцагийн Болдбаатар.

9. Монгол Улсын Эрчим хүчний салбарын 2013 оны Шилдэг Ерөнхий нягтлан бодогч: Монгол Улсын Эрчим хүчний яамны Ерөнхий нягтлан бодогч Пүрэвийн Энхцэлмэг

10. Монгол Улсын Төрийн Албаны 2013 оны Шилдэг Ерөнхий нягтлан бодогч: Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн ерөнхий нягтлан бодогч Юндэнгийн Оюунжаргал

11. Монгол улсын 2013 оны Шилдэг Ахлах нягтлан бодогч: Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн ахлах нягтлан бодогч, мэргэшсэн дотоод аудитор Намдагийн Энхжаргал

12. Монгол Улсын 2013 оны Шилдэг тооцооны нягтлан бодогч: Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа Цагдан хорих 461 дүгээр ангийн Тооцооны нягтлан бодогч Юндэндоржийн Дуламсүрэн нар тодорлоо.

Тус шалгаруулалт нь дотоод аудит, удирдлагын бүртгэлийн цогц бодлого бүхий шилдэг байгууллага, үйлчилгээ, хувь хүмүүсийг 21 ангилалын дагуу шалгаруулж тэдний хөгжил дэвшил, ололт амжилтыг олон нийтэд зарлаж, алдаршуулан таниулах зорилготой арга хэмжээ юм.