Малчдын өрийг “хүний хөгжил сан”-гаас барагдуулна
2010.07.22

Малчдын өрийг “хүний хөгжил сан”-гаас барагдуулна

Сэтгэл догдлуулан үдсэн хаврын чуулганаар байнгын хороод юу хийж бүтээснээ тайлагнах үүрэг хүлээгээд байгаа. Өдөр өдрөөр ээлжлэн хийх байнгын хороодын хуралдааны салхийг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хагаллаа.Тус байнгын хороо хаврын чуулганы хугацаанд Агаарын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуулийн төслүүд болон тэдгээртэй холбогдон өөрчлөлт орсон найман хуулийн төсөл. "Монгол мал", "Ус" үндэсний хөтөлбөр зэрэг томоохон төслийг батлуулсан байна.Энэ хугацаанд байнгын хороо 74.3 хувийн дундаж ирцтэйгээр 11 удаа хуралдаж давхардсан тоогоор 31 асуудал хэлэлцжээ. Үүнийхээ үр дүнд хаврын чуулганаар 120 гаруй хууль, тогтоомж, олон улсын гэрээ хэлэлцээр, конвенци батлан гаргасны дотор бие даасан хууль 12, нэмэлт, өөрчлөлт оруулсан хууль 57 байжээ. Байнгын хорооны гишүүд сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

-Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль батлагдаад багагүй хугацаа өнгөрлөө. Харамсалтай нь энэ хууль цаасан дээр л үлдэв бололтой. Байгаль орчны чиглэлээр хууль батлаад л байдаг. Гэтэл амьдрал дээр хэрэгждэггүй. Нэгэнт хэрэгждэгүи хуулийг батлаад байх хэрэг байна уу?

Г.Баярсайхан:

Би энэ хуулийн төсөл дээр ажиллаж байсан юм. Хуулийн төслийг батлаад багагүй хугацаа өнгөрлөө. Монгол Улсад сүүлийн 20 жилийн хугацаанд байгаль орчныг хамгаалах чиглэлээр хийгдсэн хувьсгалын шинж чанартай хууль баталсан.Агуулгаараа том хууль учраас тодорхой хугацаа зайлшгүй шаардлагатай. Хэдийгээр бид байгаль орчноо хамгаална гэдэг ч бодит байдал дээр маш их эсэргүүцэлтэй тул гардаг. Мэдээж уул уурхайн лобби бий. Бид байгаль орчноо хамгаалж авч үлдэх үү, эсвэл өнөөдөр хэдэн килограмм алт илүү авах уу гэдэг дээр Монголын төр мэргэн ухаанаараа дэнсэлж байж шийдвэр гаргасан. Эцэст нь хойч үедээ онгон байгалиа үлдээх нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан. Усны урсгалтай холбоотой хуулийг хэрэгжүүлэхийн тулд гур-ван сая гаруй цэг тодорхойлохоор төлөвлөгдөх шатандаа явж байна.Өнөөдөр 700 гаруй гол горхи, нуур цөөрөм ширгэжээ. Мэдээж уул уурхайн баялгаа зөв зүйтэй ашиглах нь гарцаагүй зүйл. Тэгэхээр энэ хоёр асуудлын дунд дэнсийг нь олж тогтоох хэрэгтэй. Тиймээс ч энэ хуулийг зайлшгүй баталж, хэрэгжүүлэх шаардлагатай байгаа.

-Байгаль орчныг хамгаалах чиглэлээр улсын төсөвт жил бүр хамгийн бага мөнгийг төсөвлөдөг. Гэтэл өнөөх мөнгө нь Байгаль орчны яамны сандал ширээний зардалд зарцуулагдаад дуусчихдаг гэдэг. Байнгын хороо байгаль орчныг хамгаалахад төсөвлөдөг мөнгийг нэмэгдүүлэхийн тулд хэр анхаарч байгаа вэ?

Г.Баярсайхан:

Тийм шүү. Таны хэлж байгаатай санал нэг байна. Байгаль орчныг хамгаалах талаар зохих хуулийн төслийг санаачлан гаргасан ч түүнийг амьдрал дээр хэрэгжүүлэхэд хөрөнгө мөнгө зайлшгүй шаардлагатай. Монголын төр байгаль орчныг хамгаалах асуудлыг хамгийн сүүлд тавьдаг. Хөрөнгө мөнгийг шийдэхдээ үлдэгдлийн хэлбэрээр асуудалд ханддаг нь гэм биш зан. Бид мэдээж энэ асуудлыг шат түвшин бүрт ярьж байгаа.Багж.Батбаир: Байгаль орчныг хамгаалах чиглэлээр том төслүүдийг УИХ-аар баталсан. Харин хэрэгжүүлэх санхүүжилтийг баталсан чигээр хөрөнгө оруулалт хийгдээд явах ёстой. Мөн байгаль орчныг хамгаалахаас гадна бохирдуулахгүй байх арга замыг зохицуулах нь зүйтэй. Энэ тал дээр холбогдох хуулийн төслүүд, хуулиудыг батлуулах, хэрэгжүүлэх энэ ажиллагаанд байгаль орчны байнгын хорооноос von анхаарлаа хандуулж байгаа.

-"Монгол мал" хөтөлбөрийг баталснаар малчдын амьдрал хэр дээшлэх вэ. Хөтөлбөрт малчдын амьжиргааг хэр суулгаж өгсөн бэ?

Н.Ганбямба

Манай улс тоон үзүүлэлттэй хөөцөлдсөөр чанарыг умартаж орхисон. Мянгат малчныг урамшуулсаар 44 сая малтай боллоо. Гэсэн атлаа хуурай сүү импортолж уусаар. Засгийн газраас 21 аймагт махны үйлдвэр байгуулахаар төсөл хэрэгжүүлж байх шиг байна. Max, сүүний үйлдвэрийг бодлогоор дэмжээд өгвөл дотооддоо хуурай сүү үйлдвэрлэх ч боломж бий. Түүнчлэн амьдын жингээр нь нэг кг махыг 600 төгрөгөөр ченж худалдаж аваад нийслэлд 2600 төгрөгөөр арилжиж байх жишээтэй. Үүний оронд малчид нь өндөр үнэтэй малаа зарж, нийслэлчүүд хямд үнээр мах худалдан авах боломж бий. Үүнийг хөтөлбөрт тусгасан.

-Малчдын банкны зээлийн асуудлыг хэрхэн тусгасан бэ?

Н.Ганбямба

"Хаан" банкинд хугацаа нь хэтэрсэн энэ тэр гэхчлэн малчдын 60 тэрбум төгрөгийн зээлийн асуудал бий. Зээлийн хүүг зогсоох талаар тухайн банктай ярилцсан боловч тодорхой шийдэлд хүрээгүй байгаа. "Хүний хөгжил сан"-д тусгагдсан 1.5 сая төгрөгийг дөрвөн зүйлд зарцуулахаар төлөвлөөд буй. Үүнд малчдын зээлийг тусгаж болох талаар хэсэг гишүүн хуулийн төсөл боловсруулаад байна. Хэрэв хууль батлагдвал "Хүний хөгжил сан"-гаас малчдын зээлийн асуудлыг шийдвэрлэх юм.

-Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр ямар арга хэмжээ авагдахаар болж байна вэ?

-Энэ хуулийн мөн чанар нь агаар бохирдуулагч нь төлбөр төлөх зарчим баримталж байгаа. Үүнийг ч цаашид баримтлаад явах ёстой. Өнөөдрийн байдлаар агаар бохирдуулагч нь төлбөрөөс зайлсхийж байна. Энэ талаар хууль байдаг боловч хэрэгждэггүй байсан. Харин бид Агаарын төлбөрийн тухай хууль дээр асуудлыг тодорхой болгож өгсөн байгаа.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.