Таван толгой ба экологи сэдэвт хэлэлцүүлэг боллоо
2010.06.30

Таван толгой ба экологи сэдэвт хэлэлцүүлэг боллоо

УИХ-ын гишүүн Г.Баярсайхан, “Уул уурхайн салбар дахь байгаль орчны хамгаалал” төслийн багийнхан санаачлан “Таван толгой ба экологи” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Таван толгой ба говийн бүсийн экологи уул уурхайн дасан зохицол. Ашигт малтмалыг байгаль орчны хохирол багатай ашиглах, байгаль орчин экологид уул уурхайн үйлдвэрлэлийг дасан зохицуулах төлөвлөгөө боловсруулахад эрдэмтдийн саналыг авах нь тус хэлэлцүүлгийн зорилго байсан аж. Тус хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Г.Баярсайхан, Д.Энхбат нараас гадна экологич эрдэмтэд оролцож, Таван толгойн орд газрыг ашиглахад экологийн тэнцвэрийг хадгалах, байгаль орчны хохирол багатай үйлдвэрлэл явуулах талаар илтгэл тавьж, санал бодлоо солилцсон байна.

Монгол Улсын төр засгийн шийдвэрт эрдэмтэдийн санал тусгагдахаа больсон. Сүүлийн 20 жилийн жишээ үүнийг гэрчилнэ. Харин уул уурхайн үйлдвэрлэлийн цаг ирж байгаа энэ үед УИХ-ын гишүүд уул уурхайн цэвэр үйлдвэрлэлийг дэмжин эрдэмтэдийн байр суурийг сонсож, төр засгийн бодлогод тусгуулах ажил зохион байгуулж байгаа нь сайн хэрэг хэмээн хэлэлцүүлэгт оролцсон эрдэмтэд ярьж байлаа. УИХ-ын гишүүн Г.Баярсайхан илтгэл тавьж, хэлэлцүүлэгт оролцсон эрдэмтэдийн саналыг шийдвэр гаргах түвшинд хүргэж, хэрэгжүүлэх ажлыг үргэлжлүүлэн хийх юм байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.