Ордон барихгүй, мод тарина аа..
2010.06.15

Ордон барихгүй, мод тарина аа..

Өчигдөр УИХ-ын гишүүн С.Оюун, Ц.Мөнх-Оргил, Д.Энхбат, Г.Баярсайхан нар Төрийн ордны арын цэцэрлэгт мод тарилаа. Энэ цэцэрлэгт парламентын шинэ ордон барихаар болсон юм. Үүнийг УИХдахь "Ногоон бүлэг"-ийн гишүүд эсэргүүцэн спикерт албан шаардлага хүргүүлж байсан билээ.Тэдний төлөөлөл болсон дээрх дөрвөн гишүүн Төрийн ордны арын цэцэрлэгт мод тарьжэсэргүүцлээ илэрхийлсэн нь энэ юм. Д.Энхбат гишүүн "Bud хун бүрийн оролцоо жижиг зүйлээсэхэлдэг юмаа гэдгийг л ойлгуулахыг хүсч энэ ажлыг эхлүүлсэн. Хятадууд, японууд ирээд манай нийслэлийг сайхан болгож өгөхгүй. Өөрсдөө л энэ бүхнийг хийнэ. Өөр газар шинэ ордон барьж болно. Хуучин ордныхоо хажуу бөөрөнд нэг байшин наах хэрэгбайхгүй" гэлээ. Эрхэм гишүүд нийслэл хотод цөөхөн үлдсэн цэцэрлэгийн нэгийг хэвээр үлдэхийн тулд тууштай тэмцэнэ гэдгээ хэлж байв.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.