“Органик Монгол” хөтөлбөрийг олны хүртээл болгохсон
Манай урд хөрш Хятадын иргэд нэг алхам газрыг ч ашиглан, айл өрх нь өөрийн хэрэгцээний хүнсний ногоог тарьсан байдгийг хилийн дээс алхаж үзсэн болгон ам уралдуулан бахдан сайшаадаг. Хэдий газар шороотой харьцах олон зуун жилийн туршлагагүй боловч бид яагаад энэ ергөн уудам нутгаа ингэж ашиглаж болохгүй гэж. Яг ийм санал бодлын үүднээс МҮХАҮТ-аас санаачлан "Петровис", "Энержи ресурс" компани, "Макс" групп, "Хас" банктай хамтран "Амьдрал үргэлж сайхнаараа-Органик Монгол" хөтөлбөрийг өнгөрсөн оноос хэрэгжүүлж эхэлсэн байна.
Энэ хөтөлбөрийн хүрээнд найман аймгаас ирүүлсэн 200 гаруй төслөөс тавь нь сонгон шалгаруулж, 160 сая төгрөгийн хөнгөлөлттэй хүүтэй, хамгийн гол нь барьцаагүй зээлийг олгосон нь тодорхой үр дүнд хүрсэн гэж хөтөлбөрийг зохион байгуулагчид дүгнэж байлаа.
Манай улс цагтаа төмс,"хүнсний ногоогоор дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаад зогсохгүй хоёр хөршид экспортолдог байсан үе бий.
Өнгөрсөн жилээс дотоодын төмс, хүнсний ногооны 70-80 хувийг үндэсний үйлдвэрлэгчдийн тарьж ургуулсан, экологийн цэвэр бүтээгдэхүүнээр хангаж чадсан нь том алхам гэж үнэлэхээс аргагүй. Үүнд хувиараа ногоо тариалагчид, жижиг, дунд аж ахуйнуудын оруулсан хувь нэмэр багагүй байгаа нь тодорхой.
Тэдний зарим нь өнгөрсөн намар "Мишээл экспо" үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулсан "Намрын ногоон өдрүүд"-д оролцож, өөрсдийн гараар эх орны херсөнд тарьж ургуулсан төмс, хүнсний ногоог нийслэлийнхэнд хямд үнээр худалдаж, багагүй борлуулалт хийсэн билээ. Энэ үеэр Хэнтий аймгийн Хэрлэн сумын иргэн Д.Оюунхишигтэй уулзахад, "Органик Монгол" хөтөлбөрт хамрагдаж, гурван сая төгрөгийн зээл авсан. Түүгээрээ үр авч, талбайн боловсруулалтаа хийснээс гадна 4x10 метрийн хүлэмжээ өргөжүүлсэн. Үүний үр дүнд өмнө тариалдаг байсан чинжүү, өргөст хэмх, улаан лоолийн хэмжээ нэмэгдэж, төрөл бүрийн ногооны дарш хийлээ.
Даршилсан ногоогоо 1500-2500 төгрөгөөр борлуулж, "хөөрхөн" ашигтай ажиллаж байна гэж ярьж байсан.
Дархан-Уул аймгаас оролцсон ногоочин С.Оюунцэцэгтэй уулзаж, та органик гэдэг үгийг өөрийнхөөрөө тайлбарлаач гэхэд "янз бүрийн химийн бодис, бордоо ашиглаагүй цэвэр байгалийн гаралтай бүтээгдэхүүн гэж ойлгодог" гэж товч бөгөөд тодорхой хариулж байна билээ. "Органик-Монгол" хөтөлбөрийн зорилгыг хамгийн энгийнээр тодорхойлоход ийм л юм. Баахан албархуу үгээр бол тус хөтөлбөр дотоодын зах зээл, түүний дотор хүнс-ний салбарыг импортын хараат байдлаас гаргах, энэ төрлийн бизнес эрхэлдэг иргэд, хоршоо, бүл аж ахуйг дэмжиж үндэсний бичил ногоон аж ахуйг олноор бий болгох зорилготой гэж хэлж болно. Ингэснээр иргэд өөрийн эрүүл мэндэд хөрөнгө оруулалт хийгээд зогсохгүй улс орны эдийн засагт ч тодорхой хувь нэмэр оруулна гэж хөтөлбөрийг санаачилсан, санхүүжүүлсэн бизнесийн байгууллагууд итгэж байгаа юм. Тиймээс "Органик-Монгол" хөтөлбөрийг энэ онд үргэлжлүүлэхээр дөрөвдүгээр сарын 22-ны өдөр нээлтийг нь хийсэн. Энэ нээлтийн ажиллагаанд БОАЖ-ын сайд Л.Гансүх, ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле нар оролцож, хөтөлбөрийн үйл ажиллагааг дэмжиж, хамтран ажиллахаа мэдэгдсэн нь МҮХАҮТ-аас санаачлан явуулсан "Ногоон эдийг засаг"-т шилжих ажлын эхний алхам төр, засгийн анхааралд ертөж эхэлснийг харуулсан явдал боллоо. Энэ жилийн "Органик-Монгол" хөтөлбөрийн хүрээнд 21 аймгаас ирүүлэх төслүүдэд 350 сая гаруй төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгохоор төлөвлөснөөс одоогийн байдлаар анхны шалгаруулалтаар 130 сая орчим төгрөгийг олгоод байгаа юм билээ.
Тэдгээр төслүүд нь ХАА-н гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэл, газар тариалангийн чиглэлээрх төсөл байсан гэнэ. Төслийн сонгон шалгаруулалт болон зээл олголт өнгөрсөн сарын эхнээс хэрэгжиж эхэлжээ. Шалгарсан төслийг таван сая хүртэл төгрөгийн хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлэх юм байна. Дараагийн шатанд ХАА-н гаралтай бүтээгдэхүүнээс бусад байгаль орчинд ээлтэй, шинэ санаа, онцлог бүхий төслийг хэрэгжүүлэх, бизнесээ хөгжүүлэх, сайжруулахыг хүссэн иргэдийн төслийг шалгаруулж, санхүүжүүлэхээ хөтөлбөрийг зохион байгуулагчид мэдэгдэж байлаа. Үүний цаана өдөр ирэх тутам цөлжин доройтож байгаа малын бэлчээр, тариалангийн талбай, урсгал нь татарч буй гол мөрөн, цэвэр усны нөөц гээд олон асуудалд эергээр нөлөөлөх гэсэн оролдлого бий. Энэ тухайд МҮХАҮТ-ын дарга С.Дэмбэрэл "Алт, зэсийг бид идэхгүй. Байгаль, гол мөрөн, усаа хайрлаж хамгаалдаггү улс орны эдийн засаг явцгүй. Манай төр, засгийн удирдлага хэдэн "толгой"-г ярихдаа малчны хот элсээр дүүрч, гол ус ширгэж байна уу гэдгийг анхаарч, авч хэлэлцдэггүй. Хэрвээ бид НҮБ-ын индрээс "Байгаль орчны бодлого аливаа улсын мөнхийн тэргүүлэгч салбар байх ёстой" гэсэн санааг хэлбэл Монгол Улсын санаачилга гэж үнэлэхээс гадна олон улс орон дэмжих болно" гэж нэг ярилцлагадаа онцолсон байсан. Ийм л алсын хараатай санал санаачилгын үүднээс "Органик-Монгол" хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа юм билээ. Энэ нь уул уурхай, үйлдвэржилт гэж улиг болтол ярьдаг "томчууд"-д өчүүхэн зүйл мэт санагдавч, би өөрийгөө хэнээс ч гуйхгүй авч явж байгаа нь улс орны хөгжилд оруулж буй миний хувь нэмэр гэж ойлгодог хятад ухаанаар бол том л асуудал юм даа. Монголын иргэн бүрт ийм ухамсар, ойлголт суулгахад "Органик-Монгол" хөтөлбөр тодорхой үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэж байна.