Д.Ганхуяг: Дуугүй орхимооргүй байна
2010.06.21

Д.Ганхуяг: Дуугүй орхимооргүй байна

УИХ-ын гишүүн Д.Ганхуягтай Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийнх нь талаар ярилцсан юм. gankhuyag_02

-Өнгөрсөн долоо хоногийн чуулганаар Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай гурван ч хуулийн төсөл хэлэлцсэн. Таны оролцож санаачилсан хуулийн төсөл буцаагдчихлаа. Уг нь Монголын эрх ашгийн төлөө байсан хэмээн та дахин дахин онцолж байсан?

-Тийм. Уг нь энэ хуулийн төслийг 2009 оны дөрөвдүгээр сарын 20-нд өргөн барьсан. Оюутолгойн гэрээ 2009 оны наймдугаар сард батлагдсан. Засгийн газар хуульд заасан нэг сарын хугацаандаа саналаа өгөөгүй юм. Яах вэ. УИХ олонхоороо шийдвэр гаргадаг. Тэр шийдвэр иргэд, сонгогчдод ил тод байх ёстой. Санаачилсан хууль, гаргасан санал дэмжигдэх эсвэл дэмжигдэхгүй тохиолдол бий. Энд тэр бүр хөөрцөглөх юмуу, гутрах шаардлага байхгүй ээ. Гэхдээ энэ хуулийн төсөл Монгол Улсын эрх ашиг, хөгжилд чухал ач холбогдолтой гэсэн итгэл үнэмшил одоо ч хэвээрээ. Тиймээс дуугүй орхимооргүй байна.

-Өнгөрсөн долоо хоногийн чуулганаар Ашигт малтмалын тухай хуулинд өөрчлөлт оруулах тухай гурван ч хуулийн төсөл хэлэлцсэн. Таны оролцож санаачилсан хуулийн төсөл буцаагдчихлаа. Уг нь Монголын эрх ашгийн төлөө байсан хэмээн та дахин дахин онцолж байсан?

-Тийм. Уг нь энэ хуулийн төслийг 2009 оны дөрөвдүгээр сарын 20-нд өргөн барьсан. Оюутолгойн гэрээ 2009 оны наймдугаар сард батлагдсан. Засгийн газар хуульд заасан нэг сарын хугацаандаа саналаа өгөөгүй юм. Яах вэ. УИХ олонхоороо шийдвэр гаргадаг. Тэр шийдвэр иргэд, сонгогчдод ил тод байх ёстой. Санаачилсан хууль, гаргасан санал дэмжигдэх эсвэл дэмжигдэхгүй тохиолдол бий. Энд тэр бүр хөөрцөглөх юмуу, гутрах шаардлага байхгүй ээ. Гэхдээ энэ хуулийн төсөл Монгол Улсын эрх ашиг, хөгжилд чухал ач холбогдолтой гэсэн итгэл үнэмшил одоо ч хэвээрээ. Тиймээс дуугүй орхимооргүй байна.

-Хугацааны хувьд өөрчлөлт оруулахаар өргөн барьсан Н.Батбаяр нарын хууль дэмжигдсэн. Та нарын өргөн барьсан хуульд ч хугацааны талаар өөрчлөлт орсон шүү дээ. Үүнийг та хэрхэн дүгнэж байгаа вэ?

-Н.Батбаяр, С.Бямбацогт нарын санаачилсан хуулийн төсөл дэмжигдсэн. Дэмжигдэх учиртай. Энэ заалт нь Ашигт малтмалын тухай (АМТ) хуулийн хөрөнгө оруулалтын гэрээний хугацаа 30 жил гэсэн хатуу хугацааг 15 жил хүртэл гэж өөрчлөх нэг л заалттай. Ашигт малтмалын төрөл, тогтоогдсон нөөцийн хэмжээнээс хамаараад ордыг ашиглаж дуусах хугацаа хэлбэлзэх нь хэнд ч ойлгомжтой. 15 жил ашиглана гэж тогтвортой байдлын гэрээ байгуулаад, тухайн ашигт малтмалын үнэ өсөхөөр таван жилийн хугацаанд олборлолт болон бага татвартайгаар борлуулалт хийгээд дуусгачихсан гашуун туршлага хэд хэд бий биз дээ.

-Та нарын өргөн барьсан хуулийн төслийг дотоодын компаниудыг боомилсон хэмээн шүүмжлэх гишүүд байсан. Үнэхээр тийм зүйл бий гэж үү?

-З.Энхболд, Б.Бат-Эрдэнэ нарын АМТ хуульд өөрчлөлт оруулах төсөл таван заалттай. Эхний хоёр заалт нь АМТ хуулийн 5.4, 5.5-д “Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөц тогтоогдсон ордод төр 50 хүртэлх хувийг эзэмшинэ. Улсын төсвийн оролцоогүйгээр хайгуул хийж нөөц тогтоосон ордод төр 34 хүртэлх хувийг эзэмшинэ” гэсэн агуулгыг ойлгомжтой, тодорхой болгосон заалт байсан. Мөн дээр дурьдсан 30 жил гэсэн хатуу хугацааг 30 хүртэл гэж өөрчлөх.Нөгөө хоёр заалт нь “Стратегийн ордын тухайд Ашигт малтмалын ашиглалтын лиценз эзэмшигч хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсныхаа дараа хөрөнгийн зах зээл дээрээс хөрөнгө босгох юм. Харин улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордын нөөц 100 хувь төрийн өмч байна. Тэр ордыг ашиглахдаа төр хэдэн хувь эзэмшихээ өөрөө шийднэ, аль болох Монголын хөрөнгийн биржээр хувьцааг арилжаалах, мөн олборлож буй тухайн ашигт малтмалын боловсруулах үйлдвэр Монголд байгуулагдсан тохиолдолд энэ үйлдвэрт тэр баяжмалаа зах зээлийн нөхцөлөөр тэргүүн ээлжинд нийлүүлэх үүргийг хүлээлгэх” зэрэг агуулгатай байсан.

-Та нарын хуулийн төслийн талаар гишүүд нэлээд маргалдсан. Зарим нь бүр хэрүүлдээ хүрсэн нь бий. Гишүүд хөрөнгө оруулалтын орчин таатай байгаа эсэх дээр нэлээд санал зөрөлдсөн байх. Харин манай улсад энэхүү таатай орчин бий гэж үү?

-Тийм. Уг нь манай хөрөнгө оруулалтын орчин муугүй. Харин ойрхон ойрхон өөрчлөөд байх нь сайнгүй гэдэгтэй санал нэг байгаа. Гэтэл стратегийн орд болгонд хөрөнгө оруулалтын татварын орчин өөр байх болоод байгаа юм. Үүнийг цэгцлэх хэрэгтэй. Гэхдээ ямар ч үед Монголын эрх ашиг нэгдүгээрт байх ёстой. Гол нь тэр 34 хувьтай холбоотой асуудлаас болж гишүүдийн дунд маргаан дэгдсэн. Гадаадын хөрөнгө оруулагчдаас лицензийг хурааж авах гэлээ. Социализм уруу буцах гэсэн хуулийг манай АН-ын гишүүд санаачилсан нь харамсалтай энэ тэртээ тулсан. Уг нь бидний төсөлд лиценз хурааж барих нэг ч үг, тийм утга санаа байгаагүй ээ. Харин хөгжилтэй орон тусмаа аливаа эдийн засгийн асуудлыг шийдэхдээ эдийн засгийн тооцоо, шийдвэр гаргах явцын ил тод байдлыг чухалчилдаг. Орд ашиглах гэрээ зүгээр нэг бизнесийн гэрээ биш шүү дээ. Тооцоо томьёогүйгээр бизнесийн гэрээ хийдэг компани ч ховор байх. Бид хөрөнгө оруулалтын гэрээний эдийн засгийн тооцоог ойлгомжтой байлгах зарчмыг баримталж хууль санаачилсан. Харамсалтай нь Засгийн газар хугацаандаа саналаа өгөөгүйгээс УИХ 13 сарын дараа хэлэлцсэн юм.

-Тэр маргааны гол үүсвэр болсон 34 хувьтай холбоотой заалтаа тодруулахгүй юу?

-Зөв санаа байна. Их амархан. Мөрдөгдөж буй АМТ хуулийн 34 хувьтай холбоотой заалт, бидний хуулийн төслийн өмнөх заалтыг өөрчлөн ойлгомжтой болгох заалт хоёрыг харьцуулж иж бүрнээр харахад ойлгомжтой.АМТ хуулийн 5.5-д “Улсын төсвийн оролцоогүйгээр эрэл, хайгуул хийж нөөцийг нь тогтоосон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг эзэмшигчийн тухайн ордод оруулсан хөрөнгийн 34 хүртэлх хувьтай тэнцэх хувьцааг төр эзэмшиж болох бөгөөд уг хэмжээг төрөөс оруулах хөрөнгө оруулалтын хэмжээг харгалзан орд ашиглах гэрээгээр тодорхойлно”Харин дээрх заалтыг “Улсын төсвийн оролцоогүйгээр эрэл, хайгуул хийж нөөц нь батлагдсан стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод төр уг баялгийн эзнийхээ хувьд 34 хүртэлх хувьтай тэнцэх хувь, эсхүл хувьцааг төр эзэмшиж болно.Энэ хувийн хэмжээг уг ордын ашиглалтын лиценз эзэмшигчтэй тохирохдоо ашигт малтмалын төрөл, батлагдсан нөөц, тэр нөөцийн тухайн үеийн зах зээлийн үнэ, цэнэ уурхайг ашиглахад шаардагдах хөрөнгө оруулалт хэмжээ зэрэгт тулгуурлан хийсэн эдийн засгийн тооцоонд үндэслэн хэлэлцээрийг хийж тогтооно. Энэ хэлэлцээрийн явц, гарч буй үр дүнгийн талаарх мэдээллийг олон нийтэд нээлттэй байлгана” гэж өөрчилсөн юм.Мөн “Төрийн эзэмших хувийг ашиглалтын лиценз эзэмшигчтэй хэлэлцээрийн аргаар тохироход хүндрэл үүсч, улмаар лиценз ашиглагчийн зүгээс энэ хувьтай холбогдуулан, тавьж буй нөхцөл нь Монгол Улсад хэт их хохиролтой байх, эсхүл хэлэлцээрийг цаашид үргэлжлүүлэх боломжгүй болсон тохиолдолд төр, засаг баялгийн эзнийхээ хувьд ордын ашиглалтын лиценз эзэмшигчтэй зөвшилцөл хийж, олон улсын жишгийг харгалзан тодорхой хувь, хэмжээний давуу эрхийг лиценз эзэмшигчдэд олгох байдлаар, ордыг ашиглаж эхэлсэн жилээс бүх төрлийн татварыг төлөх нөхцөлтэйгээр, улсын эдийн засгийн аюулгүй байдал, ордыг ашиглахад шаардагдах хөрөнгө оруулалтын хэмжээ зэрэгт тулгуурлан хийсэн эдийн засгийн тооцоог үндэслэн нээлттэй, хязгаарлагдмал уралдаант тендерийн аргаар ордыг ашиглагчийг дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдаас тодруулах эрхтэй. Олгох давуу эрхийн хувь хэмжээг тухайн ордыг илрүүлэхэд хийсэн эрсдэл, хайгуулд гаргасан нийт зардал, түүнчлэн уг зардлыг хэлэлцээрт оролцогч талуудын эрх ашгийн зохистой байдал зэргийг харгалзан нэмэгдүүлэн тогтоож болно. Энэхүү хэлэлцээрийн явц, гарч буй үр дүнгийн талаарх мэдээллийг олон нийтэд нээлттэй байлгана. Хайгуулын эрсдэл, хайгуулд гаргасан нийт зардлын хэмжээг тогтоохдоо хараат бус хөндлөнгийн аудитаар баталгаажуулна” гэж нэмсэн.Энд хурааж авна гэсэн үг байна уу, байхгүй байгаа биз дээ. Ямар ч хуулийн төслийг хэлэлцүүлгийн үед сайжруулдаг .

-Хуулийн төсөл буцаагдчихлаа. Хуулийн ойлгомжгүй байдлаас ямар үр дүн гарч байна вэ. Одоо ямар гарц байна?

-Олон янзын гарц бий. Төслийг уншаагүй эсвэл өөр шалтгаан байсан байх. Хоосон өндөр дуутай улстөржилтийн үр дагавар үнэхээр хортой байдаг. 2007 оны долдугаар сард Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний анхны төсөл орж ирсэн. Дараагийнх нь 2008 оны сүүлчээр. Иймд энэ гэрээг байгуулах гэж 5, 6 жил болоогүй байгаа биз дээ. Энэ ч яах вэ. Энэ гэрээний төслийг УИХ-аар хэлэлцэх үед хариуцсан Засгийн газрын гишүүд нь УИХ-ын гишүүд гэрээг Монголд илүү ашигтай болгох талаар санал хэлэхээр тэгвэл хөрөнгө оруулагч лицензээ худалдчихаад гараад явчихна гэж хариулдаг байлаа. Энэ хуулийн төслийг санаачлах үндэслэл болсон юм.Гол нь хуулийн төслөөр ашигт малтмалын эзэн нь Монголын ард түмэн. Ашиглалтын лиценз бол зөвхөн ашиглах эрх. Эрсдэл, хайгуул хийж ашигт малтмалын нөөц тогтоосон хөрөнгө оруулагч энэ зардлаа ч, хөрөнгө оруулалтынхаа хэмжээ, нөхөх хугацаа, авах ашгаа ч бодитойгоор олон улсын жишгээр тооцог. Монголын төр ч баялгаа үнэлье, мөн татвар болон ноогдол ашгаар авах, ашгаа ч ил тодоор тооцох зэрэг асуудлыг улам тодорхой болгосон байсан.Гэтэл Оюутолгойн гэ¬рээг байгуулахад Засгийн газар хуулийн энэ заалтыг Мон¬голд ашиг багатай тусахаар ойлгосноос, ордыг ашиглах компанийн 34 хувийг нэг тэрбум орчим ам.доллараар худалдаж аван, өрд уналаа. Гэрээ 70 жилээр байгуулагдлаа. Хөрөнгө оруу-лагч зэсийн үнийг 4320 ам.доллараа тооцоход ордыг ашиглаж ирснээс хойш 4.7 жил, 5500 ам.доллар тооцоход 2.5 орчим жилийн хугацаанд хөрөнгө оруулалтаа нөхөхөөр болсон. Ийм ашигтай уул уурхайн төсөл ховор. Ийм л байна. Энэ байдалд гэрээг байгуулахтай холбогдуулж УИХ 57 дугаар тогтоол баталсан боловч, гол хэсэг нь биелэгдээгүй байсаар байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.