700 төрийн албан хаагч 617 эрүүгийн хэрэгт холбогджээ
2012.02.01

700 төрийн албан хаагч 617 эрүүгийн хэрэгт холбогджээ

Улсын Ерөнхий прокурорын газраас төрийн албан хаагчдыг шалгажээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн өнгөрөгч 2010 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдрийн 266 дугаар зарлигаар баталсан “Үндэсний аюулгүй байдлыг мэдээллээр хангах журам”-ын дөрөвдүгээр зүйлийн хоёр дахь хэсэгт заасны дагуу шалгасан аж. 


Ингэхдээ төрийн албан хаагчдын санамсаргүй болон санаатай үйлдсэн хүн амины гэмт хэргийн мэдээ, цагдаа хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан судалгаа, мэдээлэл зэргийг өнгөрсөн оны байдлаар улсын хэмжээнд 617 эрүүгийн хэрэгт 700 төрийн албан хаагч нэр холбогдож шалгагдсан нь улсын хэмжээнд гарсан нийт хэргийн 2.6 хувийг эзэлж байгаа аж.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.