АН-ын бүлэг зарим асуудлаар ажлын хэсэг байгууллаа
2010.10.19

АН-ын бүлэг зарим асуудлаар ажлын хэсэг байгууллаа

УИХ дахь АН-ын бүлэг өчигдрийн хурлаараа таван асуудал авч хэлэлцжээ. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцээд тухайн асуудлын дагуу АН-ын бүлгээс УИХ-ын гишүүн Л.Гантөмөр,Г.Баярсайхан, С.Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулж, энэ хуулийн төслийгхэлэлцэх нь зүйтэй гэж үзэн УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэхэд гишүүдээс гарсан зарчмын зөрүүтэй саналуудыг тусган хэлэлцүүлэхээр тогтлоо.

Орон сууцны тухай хууль, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай багц хуулийн төслүүдийг хэлэлцэж бүлгийн гишүүд байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр дэмжлээ. Дээрх хуулийн төслийг судалж, боловсронгуй болгох шаардлагатай байна гэж үзээд энэ чиглэлээр УИХ-ын гишүүн Н.Батбаяр, Д.Ганхуяг, С.Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгууллаа.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.