Замын хөдөлгөөний аюулгүй байдлын талаар Ерөнхий сайдад асуулга тавьлаа
2011.03.07

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын талаар Ерөнхий сайдад асуулга тавьлаа

УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, Г.Баярсайхан нар Ерөнхий сайдад асуулга тавьжээ.Тэд зам тээврийн ослын улмаас гарч буй нас баралт болон осол гэмтлийн тоон үзүүлэлт жилээс жилд нэмэгдэж байхад Засгийн газар юу хийж байгааг мэдэхийг хүсчээ.


Ялангуяа Замын хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой хууль тогтоомжууд хангалтгүй, төр засгаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ үр дүн муутай байгааг шүүмжилсэн байна. Иймд иргэний аюулгүй орчинд ажиллаж амьдрах батал-гааг хангах, тухайлбал зам тээврийн ослыг эрчимтэй бууруулах зорилтын хүрээнд замын хөдөлгөөний аюулгүй байдалтай холбогдсон хууль, тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулах, эрх зүйн орчинг боловсронгуй болгох, бүртгэл мэдээллийн тогтолцоог төгөлдөршүүлэх, автомашинд тавигдах техникийн шаардлагыг өндөжүүлэх, хот төлөвлөлт, замын чанар болон замын хөдөлгөөний аюулгүй байдалтай холбогдсон хяналтыг сайжруулах, хүүхэд болон явган зорчигч, тээврийн хэрэгсэл ашиглагчдын замын хөдөлгөөний соёлын төвшнийг дээшлүүлэх улмаар замын хөдөлгөөний аюулгүй бай-далтайхолбогдсон төрийн байгууллагуудын үйл ажиллагааны уялдааг сайжруулах, энэ чиглэлд төрөөс баримтлах нэгдсэн бодлого стратегийг боловсруулах зэрэг асуудлаар Засгийн газраас хэрэгжүүлж буй ажил болон хийхээр төлөвлөж байгаа ажлын явц, байр суурийн талаар тодруулж байна гэжээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.