Дэлхийн эдийн засгийн хямрал холдлоо гэж үзэв
2012.03.20

Дэлхийн эдийн засгийн хямрал холдлоо гэж үзэв

Бээжин хотноо болж байгаа дэлхийн эдийн засгийн форум үргэлжилж байна. Уг форум дээр дэлхийн эдийн засгийн байдал сайжирч эхэллээ хэмээн Олон улсын валютын сангийн тэргүүн Кристин Лагард мэдэгдлээ. "Дэлхийн эдийн засаг ангалын ирмэгээс холдсон учир бидэнд илүү сайхан зүйлийг бодох боломж нээгдэж байна. Гэхдээ энэ нь хуурамч аюулгүй байдлыг төрүүлэх ёсгүй" хэмээн тэрээр онцолжээ. Дэлхийн эдийн засгийг сэргээн босгох ажиллагаа холын зайны гүйлтийг санагдуулах учир улс орнууд хэр хэмжээний өртэй байгааг мартаж болохгүй хэмээн К.Лагард анхааруулсан юм. Мөн Грекийн байдлыг анхааралтай ажиглах хэрэгтэйг ч онцолжээ.

Эдийн засгийн өсөлтийн өндөр үзүүлэлтээ хадгалан үлдэхийн тулд Хятад улс заавал өөрчлөлт явуу­лах шаардлагатай болжээ. Зөвхөн энэ нөхцөлийг биелүүлсэн то­хиолдолд юань дэлхийн нөөц валют болон хувирах боломжтой болно. Гэтэл өнөөдрийн байдлаар БНХАУ-ын засаг захиргаанынхан ийм алхам хийхэд бэлэн бус байгаа талаар К.Лагард дурдлаа.

Эх сурвалж
Өдрийн сонин
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.