Франц улс Грекийн араас орох нөхцөл бүрджээ
2012.03.06

Франц улс Грекийн араас орох нөхцөл бүрджээ

 
  • Францын Хөдөлмөрийн яамны дүгнэлтээс харахад ажилгүйдлийн түвшин 5.6 хувиар нэмэгдэж, 9.6 хувьд хүрчээ.
  • Улс орноо хямралаас гаргахын тулд бүсээ чангалахаас өөр аргагүй хэмээн Саркози энэ үеэр ятгасан. Тэрбээр бүрэн эрхийнхээ хугацаанд Францын банкуудыг дэмжихийн тулд хэдэн зуун тэрбум евро цацсанаа огт дурсаагүй.
  • Засгийн газар ш ийм арга хэмжээ авснаар Францын ажилгүйдэл оп буурахгүй, харин ч улс ор-ны дотоод зах зээл улам хумигдах аюултай.

Оросын Даяаршил, нийгмийн хөдөлгөөний хүрээлэнгийн Эдийн засгийн судалгааны төвийн тэргүүн Василий Колташовын нийтлэлийг орчуулан хүргэж байна. Францын эдийн засаг Евро бүсдээ Германы дараа хоёрдугаарт ордог. Энэ хоёр улс экспортын ижил бүтэцтэй бөгөөд тоног төхөөрөмж, машин үйлдвэрлэлээрээ алдартай юм. Саяхныг хүртэл Европын холбоо Герман, Франц дээр л оршин тогтнодог, их гүрнүүдийн нэгдмэл байдал дэлхийн эдийн засгийн ямар ч асуудлаас гарах баталгаа хэмээн үздэг байлаа. Гэвч энэ он дөнгөж гарав уу, үгүй юу Францын байдал дордож эхлэв.

 

2008-2009 он Франц улсад таатай жил байсангүй. Харин 2010 оноос байдал арай дээрдсэн нь дэлхийн эдийн засаг сэргэж, тогтворжсонтой холбоотой байв. Үнэндээ энэ бол АНУ, Холбооны нөөцийн сангийнхны авч хэрэгжүүлсэн арга хэмжээний ач байсан юм. Харамсалтай нь Францын эдийн засаг энэ хугацаанд удаашралтай өссөөр, хүссэн түвшиндээ хүрч чадаагүй. Тиймээс тус улс 2011 онд жинхэнэ найдлага тавьж байлаа. Францын банкны баталснаар өнгөрсөн жилийн дөрөвдүгээр улиралд ДНБ-ий өсөлт нь тэг хувьтай гарчээ. Харин Францын Статистикийн товчооны мэдээллээс үзэхэд ДНБ-ий өсөлт оны гурав, дөрөвдүгээр улиралд 0.3 ба 0.1 хувиар тус тус өссөн байна. Францын Статистикийн газар 2011 оны нэгдүгээр сард ч мөн аюултай нөхцөл байдлыг олж хараагүй. Энэ үеэр тус улсын ДНБ 0.9 хувиар өссөн юм. Францын эдийн засгийн байдал муудсан энэ цаг мөчид дэлхий дахины эдийн засаг ч дордож эхэлсэн. «Insee» Үндэсний статистикийн товчооны мэдээлснээр өнгөрсөн жилийн 11 дүгээр сард Францын үйлдвэрлэл 2010 оны мөн үетэй харьцуулахад 2.2 хувиар өсчээ. Энэ үр дүнг ажилгүйдлийн түвшинтэй
харьцуулбал эргэлзээ төрүүлнэ.

 

Францын Хөдөлмөрийн яамны дүгнэлтээс харахад ажилгүйдлийн түвшин 5.6 хувиар нэмэгдэж, 9.6 хувьд хүрчээ. Зөвхөн 12 дугаар сард л гэхэд ажилгүйдэл нэг хувиар өссөн байна. Өн-гөрсөн жил Францын 1.61 сая иргэн байнгын ажлын байр олж чадаагүй аж. Тиймээс Францад ажилгүйдэл цаашид ч өсөх нь тодорхой байна. Энэ оны нэгдүгээр сард олон улсын «Standart Poor s» агентлаг Францын рейтингийг бууруулсан. Үүний дараахан Европын холбоо өөрийн гэсэн рейтингийн агентлагтай болох талаар мэдэгдсэн билээ.

Энэ жил Францын өр улам нэмэгдэж, эдийн засаг нь буурах төлөвтэй байна. Энэ нь Евро бүс, Европын холбоонд хэрхэн нөлөөлөхийг тааж ядах юмгүй. Европын холбооны эдийн засаг, санхүүгийн системийн нэг багана нь ганхаж эхлэхэд бусад улс хэрхэх нь ойлгомжтой. Иймээс нэгдүгээр сарын 29-нд Францын Ерөнхийлөгч Николя Саркози тэтгэврийн насыг 60-62 болгох зэрэг Грекийн аргыг хэрэглэх болсноо мэдэгдсэн. Мөн шууд бус татвараа нэмж, төрийн албан хаагчдаа цомхотгох аж.

 

Улс орноо хямралаас гаргахын тулд бүсээ чангалахаас өөр аргагүй хэмээн Саркози энэ үеэр ятгасан. Тэрбээр бүрэн эрхийнхээ хугацаанд Францын банкуудыг дэмжихийн тулд хэдэн зуун тэрбум евро цацсанаа огт дурсаагүй. Түүний хийсэн энэ алхмын «ачаар» Францын өр дээд хязгаартаа хүрсэн билээ. Ийнхүү францчууд Гректэй адил арга хэмжээ авахаас өөр аргагүй болжээ. Компаниудын удирдлагууд ажилтнуудынхаа хөдөлмөр эрхлэлт буурсан гэж үзвэл цалинг нь хасах эрхтэй болсон байна. Хөдөлмөр эрхлэгчид цалин хөлсөө бууруулахыг хүлээн зөвшөөрөхгүй бол ажлаасаа халагдахаас өөр аргагүй.

 

Засгийн газар ийм арга хэмжээ авснаар Францын ажилгүйдэл оп буурахгүй, харин ч улс орны дотоод зах зээл улам хумигдах аюултай. 2012 онд Францын төрийн болов хувийн салбар ч ажилчдаа цомхотгох төлөвтэй байна. Эдийн засгийн эл байдлаас болж энэ орон тун удахгүй өрийн хямралд нэрвэгдэж болзошгүй аюулд оржээ. Тус улсын засаг захиргаа үүнд нэлээд түгшиж байгаа аж. 200-аад жилийн өмнө Франц улс банкируудын орон хэмээх цолтой байсан. Засгийн газар нь тэдэнд огт тусламж үзүүлдэггүй бөгөөд хямралын хурц үед санхүүгийн салбараа дэмжих олон арга хэмжээ авдаг байжээ. Тэгвэл Европын статистикийн агентлагийн тэмдэглэснээр Францын улсын өр 2011 онд 1.688 их наяд евро (ДНБ-ий 85 хувь болж нэмэгдсэн байна. Гэтэл 2007 онд энэ тоо дөнгөж 1.21 их наяд евро байсан юм. Улсын өр нэмэгдэхийн эсрэг Францын олон банк тэмцсэн ч одоо Франц улс өөрөө дампууралд орох дөхжээ.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.