2012 онд эдийн засгийн өсөлтийн дарамт ихсэх төлөвтэй байна
2012.03.27

2012 онд эдийн засгийн өсөлтийн дарамт ихсэх төлөвтэй байна

Хятадын төрийн зөвлөлийн хөгжлийн судалгааны төвийн дарга Ли Вэй 23-ны өдөр хэлэхдээ, 2012 онд Хятадын эдийн засгийн хөгжлийн дотоод гадаад орчин улам ээдрээтэй болж, тодорхойгүй хүчин зүйл нэмэгдэн, богино хугацаан дахь эрэлт хэрэгцээний нэмэгдэл болон дунд урт хугацааны өсөлтийн хэмжээ буурах зэрэг шалтгааны улмаас эдийн засгийн өсөлт буулах нэлээд их дарамтад нүүрлэх болно.

Олон төрлийн тодорхойгүй хүчин зүйлийг бодолцож, 2012 онд Хятадын эдийн засгийн өсөлт 8.5 хувь орчим байх болно гэж төсөөлж байна гэжээ. Хятадын дунд урт хугацааны эдийн засгийн өсөлтийн хэмжээний талаар Ли Вэй хэлэхдээ, 30 гаруй жилийн өндөр хурдтай өсөлтийг өнгөрөөсний дараа, Хятад улсын эрэлт хэрэгцээ, хүн амын бүтэц, хөдөлмөр хүчний хангалт хэрэгцээ зэрэг эдийн засгийн үндсэн хүчин зүйлд өөрчлөлт гарч, өнөө түргэн хөгжлийн сүүлийн үе шатандаа орж байна.

Эдийн засгийн хөгжил өнгөрсөн таван жилийн түргэн нэмэгдлээ батлах нь 2011-2015 оны хугацаанд эдийн засгийн хөгжлийн хэлбэрийг өөрчлөх шаардлагад нийцэхгүй бөгөөд эдийн засгийн бүтцийн тохируулалтад ч ашиггүй. Ялангуяа бодлогын талаар хөөцөлдөх зорилт байж болохгүй юм гэжээ.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.