2012.04.13

Грек улс төсвөө арвижуулахын тулд цагдаагаа түрээсэлнэ

Грекийн эрх баригчид улсын сан хөмрөгийг арвижуулах шинэ арга сэджээ. Одоо тус улсын иргэд түрээсээр цагдаа авч, өөрсдийгөө хамгаалуулахаас гадна машиныг нь ашиглаж болох гэнэ. Янз бүрийн арга хэмжээний үеэр аюулгүй байдлыг хангах, түүнчлэн кино зураг авалтад зориулан цагдааг хөлслөх түрээсийн үнэ нь цагт 30 евро юм байна. Тус улсын цагдаагийн газрын төлөөлөгч «Бид өмнө нь онцгой тохиолдолд иймэрхүү үйлчилгээ үзүүлж байсан, гэхдээ үнэ төлбөргүй» хэмээн мэдэгдлээ. Грек улс сүүлийн хэдэн арван жилд байгаагүй хүнд хямралд өртөөд байгаа билээ. Тус улсын өр 350 тэрбум евро буюу 457,7 тэрбум ам.долларт хүрчээ.

Нэмж өгүүлэхэд Грекийн «Segas» хөнгөн атлетикийн холбоо төрөөс санхүүжилт өгөөгүй гэсэн шалтгаанаар ажлаа зогсоосон байна. Тус холбооны удирдлага «Засгийн газар манай байгууллагад өгч байгаа хөрөнгө мөнгөний хэмжээгээ нэмэхээс нааш бид хөнгөн атлетикийн бүх төрлийн тэмцээнд орохоос татгалзаж байна» хэмээн мэдэгдлээ.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.