Дипломат, албан паспорттой иргэд Кипр рүү визгүй зорчино
2012.04.26

Дипломат, албан паспорттой иргэд Кипр рүү визгүй зорчино

Энэ оны дөрөвдүгээр сарын 4-нөөс эхлэн Монголын дип­ломат болон албан паспорттой иргэд Кипр улсад  90 хоног визгүй зорчих  болсон байна. Иймд энэ улсын тухай товчхон та­нил­цуулъя.


Газар дундын тэнгисийн гу­рав дахь том арал гэгдэх Кипр улс нь Грекийн зүүн, Турк улсын өмнөд хэ­сэгт оршдог. Энэ улс нь 2004 оны тав­дугаар сарын нэгэнд Европын хол­бооны нийгэмлэгт элсэн оржээ. Үүнээс хойш дөрвөн жилийн дараа буюу 2008 онд мөнгөн тэмдэгт нь ев­род шилжсэн аж. Кипр эртний түүх соёлт иргэншилт  улс бөгөөд ши­нэ чулуун зэвсгийн үеэс эхлэх архео­логийн хуучин үнэт олд­во­роор баялаг төдийгүй дэлхийд хо­ворд­сон өнө эртний "усны худ­гууд" нь одоог хүртэл байдаг. Энэ­хүү хо­вор эд зүйлс нь эрдэмтэд суд­лаач­дын сонирхлыг ихээр тат­саар бай­­гаа төдийгүй  "Дэлхийн түүх дурс­­галт өв соёлыг хамгаалах сан"-д  ал­­бан ёсоор орсон байна. Алек­сандр Македон, Отамоны эзэнт улс, Англи  зэрэг улс гүрний  эрх­шээлд олон зууны туршид байсан түүхтэй. Ха­рин 1979 оноос хойш 11 жилийн турш Гре­кийн  Кипр,  Туркийн Кипр бо­лон ху­ваагдаж өөр хоорондоо зэвсэгт мөр­гөлдөөн байнга хийх болсон нь ха­рамсалтай. Иймээс Кипр Грек улстай "Арлын нэгдэл" гэгчийг тохирон  байгуулсан байна. Харин Туркийн Кипр нь 1995 оноос зэвсэгт халдлагыг нөгөө  Кипртээ давтан хийсээр, олон мянган нутаг нэгтнээ гэр орноос нь салгаж, өөр газар нутагт дүрвүүлэн шил­жүүл­жээ. Арлынхаа нутаг дэвсгэрийн 36 хувийг эзлэх Туркийн Кипрчүүд өөрс­дийгөө "Туркийн Умард Кипр" хэ­мээн зарласан боловч Туркээс өөр ямар ч улс орон үүнийг хүлээн зөвшөөрөөгүй байна. Улс төрийн байдлаар ийм хуваагдмал нөх­цөлд орсон хэдий ч Кипр улсад Газар дундын тэнгис дэх жуулч­дын хамгийн их очдог газар байсаар байна. Кипрчүүд нь өндөр орлоготой, чинээлэг амь­дар­даг, амьдралын нөхцөл байдал сайн, урт наслалт их гээд тоочих зүйл олон.

Кипр нь  байгалийн хувьд  дулаан сайхан уур амьсгалтай ну­таг­тай, үзэсгэлэнт газар. Далайн эрэг хавиар халуун байхад уулар­хаг өндөрлөг хэсгээр нь цас орох тохиолдол байдаг ч, мөн ду­лаа­хан өвөлтэй. Борооны ули­рал нь өвөл, хуурай улирал нь зун­даа болох ба жилийн дундаж хэм нь 24 байдаг.

Киприйн эдийн засаг Европын холбооны нийгэмлэгийн орнуудын дунджаас  дээгүүр ба нэг хүнд ног­дох орлого нь 28,381 ам.доллар бай­на. Дэд бүтцийн хөгжлөөр өн­дөр, худалдаа үйлчилгээ, аялал жуулч­лал, усан тээвэр ихэд хөгж­жээ. Сая­хан энэ нутагт байгалийн хий олд­жээ.

Кипрчүүд албан ёсны хоёр хэл­тэй грек, турк мөн армян, ара­баар ярина. Харин хүн амын 76 хувь нь англи, 12 хувь нь герман, фран­цаар ярьдаг аж. Кипр сайн  бо­ловс­ролын сис­темтэй, улсын бо­лон хувийн сур­гуулиуд чанарын өндөр түв­шинд сургалтаа явуул­даг. Иймээс ч бо­ловсролын түв­шин­гээр дээгүүр ордог Дани, Швед улстай эн зэрэг­цдэг юм. Грекийн Кипр, Туркийн Кипр өөр өөрс­дийн­хөө уламжлалт соёлоо одоог хүр­тэл хадгалсаар бай­гаа хэдий ч тэд­ний  нэг нийтлэг  со­нирхол бол эрт­ний Грекийн соёл юм. Эртний соёл ир­гэншилт Грекийн уран баримал, ба­рилга архитектур, ар­дын дуу бүжиг, гүн ухаан, утга зо­хиол урлаг, шүлэг найраглал нь урт удаан жилийн  буурал түүхтэй билээ.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.