2008.01.01

Н.Энхбаярын эрүүл мэндэд анхаарахыг Ерөнхий сайд С.Батболд үүрэг болголоо

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд өнөөдөр Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, генерал М.Ганхүү нараас Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын биеийн байдлын талаар танилцуулга сонслоо. Ерөнхий сайд С.Батболд төрийн тусгай хамгаалалтад байгаа Н.Энхбаярын биеийн байдлын талаар удаа дараа танилцуулга сонсож, дээрх хүмүүст үүрэг даалгавар өгч байгаа юм.

















Үүний дагуу Эрүүл мэндийн яамнаас ажлын хэсэг томилогдон ажиллаж байгаа бөгөөд урьдчилан хорих газарт очиж түүнд хоёр удаа явуулын үзлэг шинжилгээг хийлгэсэн юм. Энэ үндсэн дээр Эрүүл мэндийн яам, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас Авлигатай тэмцэх газарт Н.Энхбаярыг эмнэлэгт хэвтүүлэн эмчлэх шаардлагатай байгаа тухай хүсэлт гаргаснаар түүнийг Нэгдсэн Хоёрдугаар эмнэлэгт өнөөдөр авчирсан байна.

Эмнэлэгт ирснээс нь хойш нөхцөл байдал ямар байгаа талаарх мэдээллийг Ерөнхий сайд С.Батболд өнөөдөр үдээс хойш дахин тодруулж сонсоод Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын эрүүл мэндийн байдалд үргэлжлүүлэн анхаарч ажиллахыг Эрүүл мэндийн сайд, ШШГЕГ-ын дарга болон Төрийн тусгай хамгаалалтын удирдлагуудад үүрэг болголоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.