2012.06.04

Малавийн Ерөнхийлөгч онгоц, лимузинээ зарна

Малавийн шинэ Ерөнхийлөгч 62 настай хатагтай Жойс Банда төрийн өмчийг хэмнэхийн жишээ болгон нэгэн шийдвэр гаргажээ. Тэрбээр Ерөнхийлөгчийн онгоц болон авто зогсоол дээр байгаа "Мерседес" маркийн 60 лимузиныг худалдахаар болов. Ж.Банда "Би хувийн компаниудын онгоцоор явж чадна. Ийм онгоцоор урьд нь  нэг бус удаа аялж байсан"  гэв. 


Дашрамд дурдахад, Лондон хотноо Их Британийн хатан хаан II Элизабетагийн хаан сэнтийд заларсны 60 жилийн ойн арга хэмжээ болж байгаа бөгөөд Малавийн Ерөнхийлөгч түүнд мөн уригдсан юм. Харин тэрбээр уг арга хэмжээнд жирийн онгоцоор хүрэлцэн очихоо мэдэгдсэн нь Лондонгийн эрх баригчид нааштай хүлээн авсан гэнэ. Хатагтай Ж.Банда өмнө нь Малавийн дэд Ерөнхийлөгчийн албыг хашиж байсан бөгөөд өнгөрсөн оны дөрөвдүгээр сард тус улсын төрийн тэргүүн зуурдаар нас барж тэрээр тангараг өргөн ажиллаж байна.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.