2010.05.03

Г.Баярсайхан: Ёс зүйн дэд хороо буруутай гишүүнд

Эрхэм гишүүдтэй холбоотой асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар УИХ-ын Ёс зүйн дэд хорооны дарга Г.Баярсайханаас тодруулсан юм.

-Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж Ж.Сүхбаатар гишүүнд гар хүрсэн тухай мэдээл. сонсов уу?

-Интернэтээс л тийм мэдээлэл уншлаа. Ёс зүйн дэд хорооны даргын хувьд, Ц.Нямдорж, Ж.Сүхбаатар нараас юу болсон талаар асууна.

-Буруутай нь тогтоогдвол тухайн гишүүнд ямар хариуцлага хүлээлгэх вэ?

-УИХ-ын Ёс зүйн дэд хороо үйл ажиллагаагаа явуулах тодорхой дүрэмгүй. Эрхэм гишүүд энэ асуудалд тун хойрго хандсан. Тиймээс ийм, тийм арга хэмжээ авна гэж ярихад эрт байна. Гэхдээ нэг гишүүн нөгөөдөө шанаа өгсөн бол ёс зүйн дэд хороо буруутай гишүүнд "ухамсрын шанаа" өгөх ёстой".

-"УИХ-д олон удаа сонгогдсон гишүүд залуу гишүүдээр үг хэлүүлэхгүй дарамталдаг" гэж ярих болсон. Энэ үнэн үү?

-УИХ-ын гишүүдийг туршлагатай, туршлагагүй гэж ялгаварлах эрх хэнд ч байхгүй. Бид бүгдээрээ энгэртээ алтан соёмбот тэмдэгтэй хүмүүс шүү дээ. Би ч бас залуу гишүүн. Надад тийм зүйл тохиолдож байгаагүй. Бусад залууст ахмад гишүүд нь тэгж ханддагийг ч мэдэхгүй юм. Лав анзаарагдаагүй. Ер нь монгол ёсоо бодсон ч ахмадуудаа хүндлэлгүй яах вэ. Хамгийн гол нь ард түмний төлөөлөл болж, УИХ-ын гишүүн болсон бол бүгд тэгш эрхтэй байх ёстой.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.