2012.06.05

ЖДҮ-ийн үзэсгэлэн болно

“Жижиг, дунд үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологи 2012” олон улсын 16 дахь удаагийн үзэсгэлэн зургадугаар сарын 7-11-нд “Мишээл Экспо” төвд болох гэж байна. 


Үзэсгэлэн нь органик болон байгалийн гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид, үйлчилгээ эрхлэгчдийг сурталчлах, экспортын боломжит бүтээгдэхүүний тоог нэмэгдүүлэх, шаардлага хангасан, шаардлагатай импортыг дэмжих, бизнесийг дэмжигч бүх үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагааг сурталчлах, сүүлийн үеийн батлагдсан техник технологийг нийтэд танилцуулах зорилготой ажээ.

Одоогоор БНХАУ, ОХУ, Тува улсаас аж ахуйн нэгж, байгууллагууд оролцохоо мэдэгдээд байгаа гэнэ. Салбар хариуцсан яам, мэргэжлийн холбоодоос зохион байгуулж буй уг арга хэмжээний үеэр үндэсний шилдэг брэнд бүтээгдэхүүн, ЖДҮ-ийг дэмжигч, оновчтой үйлчилгээ үзүүлэгч байгууллага, экспортын шилдэг бүтээгдэхүүн, цэвэр үйлдвэрлэл, шилдэг импорт, инноваци, шинийг санаачлагч байгууллагыг шалгаруулах юм байна.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.