Г.Баярсайхан: Хугацаан дээр хэтэрхий яарч шийдэх нь оновчтой хувилбар биш
2010.07.16

Г.Баярсайхан: Хугацаан дээр хэтэрхий яарч шийдэх нь оновчтой хувилбар биш

-Хаврын чуулганыг таны хувьд хэрхэн дүгнэж байна вэ?
 

-Хийхээр төлөвлөж байсан а жлууд үндсэндээ явж байна. Миний хувьд зарим зүйл дээр сэтгэл дундуур байгаа. Тухайлбал, хүүхдийн мөнгөний асуудал дээр. Монгол хүн улсынхаа төлөө санаа зовниж байгаа бол хүүхдүүдэд санаа тавих л ёстой. Хүүхдэд мөнгө өгөх асуудлыг улстөржүүлэх шаардлагагүй байгаа юм. Хүүхдийн мөнгө бол Монгол Улсын хүн амын өсөлтийг тодорхой хэмжээгээр өсгөх үндсэн санаа цаанаа агуулж байдаг. Энэ асуудлыг бүрхэг шийдсэнд сэтгэл дундуур байгаа.Тавантолгойн асуудлыг хэдий шийдвэрлэсэн боловч өөрийн байр сууриа илэрхийлмээр санагддаг. Төр 100 хувьд мэдэлдээ авна гэдэг сайн хэрэг. Гэхдээ төрийн оролцоо давамгай байна гэдэг чинь бага Эрдэнэт гараад ирж байгаатай адил. Иймд ард иргэдийн хувьцаа эзэмших эрхийг давуу байдлаар олгох. Мөн хувийн компаниудын оролцоо түлхүү байх тал дээр нь илүү онцгой анхаарах хэрэгтэй.

-УИХ иргэдийн анхаарал сул тэр үеийг ашиглаж, томоохон асуудлуудаа шийвэрлэдэг гэдэгтэй та санал нийлэх үү?

-Ямар ч асуудлыг бид долоо хэмжиж нэг удаа огтлох л ёстой.Яг нарийн ярих юм бол Оюутолгойг бид цаг хугацааны хувьд их оройтлоо л гэж яриад байгаа. Тухайн үед иргэний нийгмийн хөдөлгөөнүүд байр сууриа илэрхийлээгүй бол өнөөгийнхөөс хэд дахин муу гэрээ болох байсан шүү дээ. Хугацаан дээр хэтэрхий яарч шийдэх нь оновчтой хувилбар биш.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.