2012.06.14

Өнөөдөр нэр дэвшигчдийг албан ёсоор танилцуулна

Улсын Их Хурлын 2012 оны сонгуульд оролцохоо илэрхийлсэн 11 нам, хоёр эвсэл болон бие дааж нийт 544 нэр дэвшигч албан ёсоор бүртгэгдэж улмаар УИХ-ын сонгуульд нэр дэвшигчийн үнэмлэх аваад байгаа юм. 


Үүнээс 354 нэр дэвшигч сонгуулийн 26 тойрогт, 190 нэр дэвшигч намын жагсаалтаар тус тус нэр дэвшиж сонгуульд оролцох юм байна.

Тэдгээрээс 26 нэр дэвшигч бие дааж байгаа бөгөөд нийт нэр дэвшигчдийн 174 нь эмэгтэй, нэр дэвшигчдийн дотор хамгийн өндөр настай нь 70 буюу түүнээс дээш настай гурван хүн байгаа аж.

Харин хамгийн залуу нь 26 настай нэр дэвшигч сонгуульд оролцох эрх авчээ. Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо Улсын Их Хурлын 2012 оны сонгуульд нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтыг хуульд заасан хугацаанд нь буюу өнөөдөр олон нийтэд мэдээлэх юм.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.